Эрдэнэ.С Улаан.Ч 2016.12.28 | Сайт: Vip76.mn

УИХ-ын тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ

УИХ-ын тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ
Улсын Их Хурлын нэгдсэн чуулган

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Хөгжлийн банкны талаар авах арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Энэ тогтоолыг хэлэлцэх шатанд Хөгжлийн банкны өглөг, авлагын балансыг цэгцлэх санал гарсныг илүү тодорхой болгож найруулах шаардлага байгааг гишүүд хөндлөө. Мөн Хөгжлийн банкны шалгалтын 200 хуудас материал нууцын зэрэглэлээс хараахан гаргаагүй байхад чуулганы танхимд цацаж, зарим компанийн талаар буруу мэдээлэл өгснийг УИХ-ын гишүүн Н.Цэрэнбат, Ц.Гарамжав нар шүүмжэлж тоо баримт судалгааг танилцуулав. 

Үүний дараа УИХ-ын гишүүн С.Эрдэнэ 65-ын бүлэгт хандан ийн хэлэв: 

Бие биедээ хүндэтгэлтэй хандаач ээ, “Монполимет”-ынхоо захиралд хандаж хэлээрэй, УИХ-ын гишүүний бүрэн эрхэд халдаж, дарамтлан олон долоон юм ярьдагаа боль гэж. УИХ-ын гишүүн хэлсэн үгийнхээ төлөө хэн нэгэнд дарамтлуулаад суух юм бол энд суухын хэрэг юу байгаа юм.

УИХ-ын гишүүн Ч.Улаан:

Хөгжлийн банкнаас Засгийн газарт өгөх авлагыг хааж байгаа юм бол эцэслэн шийдэж байгаа биш шилжлүүлж авч байгаа. Энэ асуудлыг маш тодорхой зааж, найруулах ёстой. Битүү хатуу утгатай байхаар  эзэнгүйдээд татвар төлөгчдийн нуруун дээр ачаа үүрүүлж болзошгүй гэсэн юм.

Эцэст нь энэхүү саналыг найруулж, томёололд багтаан дэмжиж, Хөгжлийн банкны талаар авах арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүлэв.

Сэтгүүлч

Сэтгүүлч Б.Баярцэнгэл Bayartsengel@vip76.mn