Тэрбишдагва.Д 2017.01.13 | Телевиз: TV9

Д.Тэрбишдагва: Би Төрийн ордныг 24 цаг гэрэлтэй байгаасай гэж хүсэж байна

Д.Тэрбишдагва: Би Төрийн ордныг 24 цаг гэрэлтэй байгаасай гэж хүсэж байна

ТВ9 телевизийн "Ярилцъя л даа" нэвтрүүлэгт УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва оролцлоо.

Та сүүлийн үед УИХ-ын чуулган дээр хаалттай хуралдаан хийе гэж их ярьж байна. Хааж байгаад юу ярих гээд байгаа юм бэ?

Хаалттай гэхээр хүмүүс нууц юмуу, хуйвалдаан  гэж ойлгоод байна. Монгол төрийн хар хайрцагны бодлого гэж бий шүү дээ. Өнөөдөр хүмүүс эдийн засгийн хямрал болж байна гэж байна. Харин Би бол УЛСТӨР, НИЙГЭМ, ЭДИЙН ЗАСГИЙН хямрал болж  байна  гэж харж байна.  Хямралаас гарах замыг бусдаас хайх хэрэггүй. Гаргах хүмүүс нь Бид өөрсдөө.

Төрийн гурван өндөрлөг, УИХ, Засгийн газрын гишүүд  камер хархаараа ард түмэнд таалагдаж гэж ярьдаг. Тиймээс Монгол төр л гэж байгаа бол бүгд суугаад 7 хоног, сараар ч байсан хуралдаад ямар гарц байгааг ярилцъя гэсэн байр суурьтай байгаа юм.

УЛСТӨР, НИЙГЭМ, ЭДИЙН ЗАСГИЙН хямрал болж  байна

1932 онд Дэлхийн эдийн засгийн хямрал болж байх үед АНУ-ын Ерөнхийлөгч Делано Рузвельт   72 цаг ордонд нь бараг түгжиж байгаад хуралдуулж байгаад 100 хоногийн төлөвлөгөө гэж гаргасан байдаг. Тэр 100 хоногтоо түүхэнд гаргаж байгаагүй маш чухал чухал хуулиуд, ажил хэрэгч саналуудыг гаргаж байж хямралаас гарсан байдаг.

Бидний ард түмэн улс орноо аваад яв гэж сонгосон шүү дээ. Тэгэхээр энэ хаалттай хуралдаанаар гадаад бодлоготой холбоотой асуудлууд, Эрдэнэт, Оюутолгой, Тавантолгой асуудлуудаа ярья. Яг ямар ажил ямар түвшинд хийгээд байгаа юм гээд камер харалгүйгээр дотроо сайн, муугаа хэлэлцээд Монгол улсын хөгжлийн цэцтэй бодлого гаргах хэрэгтэй байна.

Одоо салбар бүр л бид өөрсдийгөө хөгжүүлнэ, Сайд , УИХ-ын гишүүн бүр нь өөр өөр зүйл ярьж байна. Монгол улсын хөгжлийн хөдөлгүүр бол алт, нүүрс , мал биш МОНГОЛ ХҮН өөрөө шүү дээ.

-ТӨРИЙН ОРДОН  19.00 цаг гээд харанхуй болчихож байна. Би Төрийн ордныг 24 цаг гэрэлтэй байгаасай гэж  хүсэж байна.
-19.00 цаг гээд гэрлээ унтраачихдаг юмуу ?

-Ажлаа тараад явчхаж байна шүү дээ. Хуралдаа цагтаа цугларахгүй байна. УИХ-ын гишүүд үлгэр дуурайлал болох ёстой.

-Хаалттай хуралдааныг хийх нь үү?

-УИХ-ын чуулган дээр Би гурав дахь удаагаар хэлсэн. УИХ-ын дарга хийнэ гэдгээ хэлсэн. МУ-ын Ерөнхийлөгчтэй энэ талаар санал солилцсон. Утааны асуудлаар  ҮАБЗ-ын өргөтгөсөн хуралдаан дээр  2.03 нд хурал хийе гэж ярьж байна лээ. Миний хувьд 2.03 аас өмнө хийх хэрэгтэй гэсэн байр суурьтай байна.....