Тэрбишдагва.Д Энхбаяр.Ж Энхболд.М Бат-эрдэнэ.Ж 2017.01.19 | Сайт: Vip76.mn

Хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг дэмжлээ

Хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг дэмжлээ
Улсын Их Хурлын Чуулган

2017 оны 1 сарын 19 ны УИХ-ын чуулганаар Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцлээ.

Хуулийн төслийн хүрээнд УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр гишүүн асуулт асууж Ж.Бат-Эрдэнэ, Д.Тэрбишдагва нар  үг хэллээ. Үүний дараа Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд багтсан “уур амьсгалын өөрчлөлт, сааруулах болон дасан зохицох” асуудлыг хэлэлцлээ. Хуулийн төслөөр асуулт асуух гишүүн байсангүй, хэлэлцэх эсэхийг дэмжсэн юм.

УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр:  Сүүлийн үед хуулийн төсөл алдаа ихтэй байгаа шүү. Анхаараарай. 2007 онд ЖДҮ-ийг дэмжих чиглэлээр нэлээд эх үүсвэр гаргаж өгсөн. Нийт хэдэн төгрөгийн эх үүсвэрийг олгосон бэ? Сангийн сайдын судалгаанаас харахад бодлогогүй зээл их хэмжээгээр олгосон байна. Цаашид ЖДҮ-т зээл олгохдоо ямар бодлого баримтлах вэ? 

Ажлын хэсгийн төлөөлөгч: Одоогийн байдлаар нийт 775,2 тэрбум төгрөгийн зээл олгосон. Нийт 7000 гаруй төслийг санхүүжүүлсэн. Зээлийн эргэн төлөлт 90 гаруй хувьтай байгаа. Гэхдээ жижиг аж ахуй нэгжийн эргэн төлөлт сайн байгаа. Харин том аж ахуй нэгжийн эргэн төлөлт дутагдалтай байгаа.

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ: Эдийн засгийн хэрэгцээнд зориулж гаргасан зээлийн үнийн дүнгээ тодорхойлох хэрэгтэй. Үүний дараа ямар, ямар салбарт санхүүжилт олгох вэ гэдгээ тодорхойлж, үр дүнтэй явмаар байна.

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва: Засгийн газрын тусгай сангийн хуулиас илүү чухал асуудал байна. Таван хүн архинд хордоод байхад албаныхан юм хэлэхгүй байгаа. Бас хэдэн аймагт зуд болоод байна вэ? Өнөөдөр мялзан, цэцэг өвчин чухал. Бид 82 тэрбум төгрөгийг мал эмнэлгийн салбарт оруулсан. Мал эмнэлгийн газрын даргыг тавьсан юм уу, үгүй юм уу. Хамгийн чухал асуудал руу орохгүй байж хяналтад авсан гэх юм. Иймд байдлыг анхаарах ёстой. Дээр нь ЖДҮ-т олгож байгаа зээлийн бодит үр дүн чухал байна.

Сэтгүүлч

Сэтгүүлч Б.Сувд