Олонхийн бүлэг нэг хоногийн завсарлага авав
МАН-ын бүлэг
2017.02.09

Олонхийн бүлэг нэг хоногийн завсарлага авав

2017 оны 2 сарын 9 ны УИХ-ын Чуулганаар "Монгол Улсын Хөгжлийн банкны тухай" хуулийн шинэчилсэн найруулгын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв.

Хуулийн төслийн хүрээнд УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар горимийн санал тавив. Тэрээр Хөгжлийн банкны талаар юм асуухаар Хөгжлийн банкны удирдлагууд, Сангийн яамнаас үнэн үг хэлэх хүн алга. Та нарын худал үгэнд итгээд явж байх ёстой юм уу. УИХ-ын дарга Ч.Хүрэлбаатарыг саналын гаргалгааг тодорхой хэлж байж дэмжлэг авна гэдгийг санууллаа.

Хэлэлцүүлгийн явцад УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар, Д.Тэрбишдагва нар маргааш /2017.02.09/ хэлэлцэх нь зүйтэй гэдэг байр сууриа илэрхийлсэн. Мөн УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа нэг хоногийн завсарлага авах хүсэлт гаргав. Ингээд Хөгжлийн банкны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслөөр УИХ дахь МАН-ын бүлэгт нэг хоногийн завсарлага өгөв.