Батчимэг.М Одонтуяа.С З.Нарантуяа 2017.03.09 | Телевиз: VTV

Эмэгтэйчүүд улс төрд ороход ямар бэрхшээл байна вэ?

Эмэгтэй улстөрчид

Эмэгтэйчүүд улстөрд ороход хууль эрхзүй болоод санхүүгийн асуудал тулгардаг нь тэдний оролцоог нэмэгдүүлэхэд сөргөөр нөлөөлж байна.

Манай улсад улстөр, удирдах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоо муу байгаа гэдэгт санал нийлэх хүн цөөнгүй. Үүний гол шалтгаан нь юу вэ? Хэдийгээр 2016 оны сонгуулийн үр дүнд 13 эмэгтэй гишүүн сонгогдож төр улсын ажилд оролцож байгаа ч энэ нь хангалттай тоо биш юм. Эмэгтэйчүүдийн улстөр дэх оролцоо өнөөгийн байдлын талаар эмэгтэй улстөрчдийн байр суурийг хүргэж байна.