Оюунхорол.Д 2017.03.22 | Сайт: Vip76.mn

Архи, ундаа, ноос ноолуур, арьс ширний үйлдвэрээс цэвэр ус ашигласны төлбөрт литр тутмаас 1-1,5 төгрөгийн хураамж авч байна

Архи, ундаа, ноос ноолуур, арьс ширний үйлдвэрээс цэвэр ус ашигласны төлбөрт литр тутмаас 1-1,5 төгрөгийн хураамж авч байна
Усны тоолуур

Улаанбаатар хот болон бусад суурин газрын цэвэр, бохир усны хэрэглээний үнэ тарифыг Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийг үндэслэн тогтоож байна.

Өнөөдөр "Дэлхийн усны өдөр" тохиож байгаатай холбогдуулан айл өрх, албан байгууллага, үйлдвэр аж ахуйн газруудаас ус ашигласны төлбөр болгож хэдэн төгрөгийн хураамж авдаг талаар мэдээлэл хүргэж байна.

Айл өрх, аж ахуйн нэгж, байгууллага зэрэг ус хэрэглэгч нь сар бүр хэрэглээнээсээ үл хамааран үйлчилгээний суурь хураамж төлдөг. Хураамжийн хэмжээ нь Улаанбаатар хот, бусад сум, суурин газар харилцан адилгүй. Тухайлбал, Улаанбаатар хотын айл өрх сар бүр 2500 төгрөгийн суурь хураамж төлдөг бол Налайх, Багануур, Төв аймаг 1800 төг, Дархан, Орхон, Дорнод аймаг 2000 төгрөг төлж байна.

Эх сурвалж: Хот, суурины усан хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөл

Харин үйлдвэр, албан газруудын тухайд тоолуурын голчоос хамаарч сард төлөх суурь хураамж нь харилцан адилгүй. Тоолуур нь 15-300 мм хүртэл голчтой Улаанбаатар хотод үйл ажиллагаа эрхэлж буй ААН, үйлдвэр нь сар бүр 4 400-284 400 хүртэл төгрөгийн суурь хураамж төлж байна. Харин бусад сум, суурин газар 8 00-22 000 төгрөгөөр бага хураамж сар бүр төлдөг.

Улаанбаатар хотын айл өрхөөс цэвэр ус ашигласны төлбөр болгож тоолууртай, тоолуургүйгээс хамаарч, литр тутамд 55-80 мөнгө ногдуулж байгаа бол спирт, архи, пиво, ундаа усны үйлдвэр, машин угаалгын газраас литр тутамд 1,5 төгрөгийн хураамж авч байна.

Эх сурвалж: Хот, суурины усан хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөл

Харин бохир усны тухайд айл өрхөөс литр тутамд 37-50 мөнгө, үйлдвэр, аж ахуйн газраас 85 мөнгө, спирт, архи, ундаа, усны үйлдвэрээс 1,2 төг, ноос ноолуур, арьс шир, өлөн гэдэс боловсруулах үйлдвэр, машин угаалгын газраас 1,7 төгрөг хурааж байна.

Харин Налайх, Багануур дүүргүүдийн иргэн, аж ахуйн нэгж, үйлдвэрээс Улаанбаатар хотын төвийн зургаан дүүргээс цэвэр, усны хураамжийн хувьд литр тутамд 7-13 мөнгөөр бага хураамж авдаг. 

Сэтгүүлч

vip76.mn Г.Мөнхтуяа munkhtuya@vip76.mn