Содбаатар.Я 2017.04.07 | Сонин: Монголын үнэн

Я.Содбаатар: Цалингийн хооронд ажилладаг иргэдэд татварын ачаалал очихгүй

Я.Содбаатар: Цалингийн хооронд ажилладаг иргэдэд татварын ачаалал очихгүй
УИХ-ын гишүүн Я.Содбаатар

УИХ-ын гишүүн Я.СОДБААТАРТАЙ ярилцлаа.

-УИХ төсвийн тодотголыг хэлэлцэж эхлээд байна. ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдсанаас гадна төсвийг тодотгох ямар шаптгаан байсан талаар та мэдээлэл өгнө үү?

-УИХ хаврын чуулганыхаа эхэнд төсвийн тодотголыг хэлэлцэж байна. Тодотгол хийх гурван үндсэн шалтгаан гарсан.

Нэгдүгээрт, бид өнгөрсөн наймдугаар сараас хойш ОУВС-тай хэпэлцээр хийсэн. Ингэснээр Монгол Улсын нийгэм, эдийн засаг, ялангуяа төсвийн бодпогыг боловсронгуй болгох, бодлогын алдааг засах үүднээс ОУВС- тай тохиролцсоны хүрээнд төсөвт зарим өөрчлөлт хийхээр боллоо. Тухайлбал, нийгмийн халамж хамгаапал, татвар болон төсвийн тэнцлийг сайжруулахтай холбоотой өөрчлөлтийг хийнэ.

Хоёрдугаарт, намрын чуулганаар төсвийг нэг болгох буюу өнгөрсөн дөрвөн жилд олон салгасан хөрөнгө мөнгийг нэг хяналтад оруулах хүрээнд Хөгжпийн банкны тухай хуулийг шинэчлэн баталсан. Тийм учраас Хөгжлийн банкны шинэ хуулийн дагуу төсөвт холбогдох яамдад хэрэгжүүлж байсан төслүүдийг төсөвт нэгтгэж байна. Мөн үүний адилаар орон сууцны найман хувийн ипотекийн зээлтэй холбоотойгоор Монголбанкин дээр хэрэгжүүлж байсан төслийг төсөвт нэгтгэж байна. Өөрөөр хэлбэл, цаашдаа ипотекийн зээлийг Засгийн газар хариуцна гэсэн үг.

Гуравдугаарт, Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд зарим зүйлийг төсөвт тусгаж, шинэчлэх хэрэгтэй болсон. Тухайлбал, мах, сүүний болон Атрын аяны хүрээг өргөтгөх. Цаашлаад шинэ нисэх онгоцны буудлын ажил, Япон улсад ажиллах хүч гаргахтай холбоотой зүйлийг төсөвт суулгах шаардлага үүссэн.

-Тодотголын хүрээнд ямар өөрчлөлтүүдийг хийхээр байна вэ?

-Энэ удаагийн төсвийн тодотголоор бид аль болох эдийн засгийн үр өгөөжийг сайжруулах, өмнө нь явуулж байсан бодлогын алдааг засахад анхаарч байна. Засгийн газраас өргөн барьсан төсвийн тодотголыг бид олон талаас нь хэлэлцэнэ. Ялангуяа эхний ээлжид Засгийн газрын урсгал зардлыг хасч танана. Энэ нь иргэдийн ойлгож буйгаар төрийн албан хаагчид төдийгүй төрийн үрэлгэн байдлыг болиулах буюу төр эхпээд бүсээ чангалах чиглэлд гол анхаарлаа хандуулна.

Үүний дараагаар зарим тансаг хэрэглээ гэж хэлж болох архи, тамхи болон арай илүү орлого олж буй аж ахуйн нэгжүүдэд татвар ногдуулъя гэж байгаа юм. Ер нь цаашдаа орлого их олж байгаа нь татвараа их төлдөг, бага олдог нь хэмжээндээ төлдөг байх систем рүү орох ёстой. Тиймээс ийм төрлийн татварт өөрчлөлт оруулна гэж ойлгох хэрэгтэй. Түүнээс биш цалингаас цалингийн хооронд байгаа амьжиргааны төвшин, орлого муутай хэсэгт татварын ачаалал очихгүй.

-Хүүхдийн мөнгийг хасах, тэтгэврийн насыг нэмэх гэх мэт нийгмийн халамжийн бодлогуудаа буцаах болж байх шиг байна?

-Нийгмийн халамжийг хавтгайруулан олгож байна гэдэг шүүмжлэл их байсан. Тухайлбал, олон улсын байгууллагаас ч ийм дүгнэлт гаргасан удаатай. Өнөөдөр Монгол Улсын ядуурлын төвшин 28.1 хувьтай байна. Тэгэхээр бид нийт иргэдийнхээ 40 хувьд нийгмийн халамжаа чиглүүлье гэж байгаа юм. Өөрөөр хэлбэл, зорилтот бүлэгт нь чиглүүлэх ажлыг л хийх гэж байна гэсэн үг.

Нийгмийн даатгалын сан олон жилийн турш төсөвт багагүй хүндрэл учруулж ирсэн. Тийм учраас нийгмийн датгалын сангийн асуудпыг хэрхэн шийдвэрлэх талаар үе үеийн Засгийн газар ярьж хэлсээр ирсэн. Ч.Сайханбилэгийн Засгийн газрын үед ч тэтгэврийн насыг нэмэгдүүлэх саналыг оруулж ирж байсан.

Тиймээс бид олон улсын байгууллагатай хамтраад 20 жилийн хугацаанд тэтгэврийн шинэчлэлийг эхлүүлэх гэж байна. Ингэхдээ мэдээж аль болох иргэдэд ачаалал бага байхаар шийдэхийн төлөө ажиллаж байна.

Үнэндээ тэтгэврийн шинэчлэлийн асуудал Монголд тулгамдсан асуудал болсон. Тухайлбал, бид 2021 он гэхэд нийт төсвийнхөө 30 хувийг зөвхөн тэтгэвэрт өгдөг болох гээд байгаа юм. Тиймээс одооноос аажим аажмаар тэтгэврийн шинэчлэлийг эхлүүлэх гэж байна.

-Төсвийн тодотголд хүн амын орлогын албан татварыг нэмэхээр тусгасан. Гэхдээ энэ нэмэгдэл ялгаа заагтай байна гэдгийг тайлбарлахгүй болохоор орлого багатай өрхүүдэд дарамт болох нь гэдэг ойлголт байна л даа ?

-Цаашид Монгол Улсад чинээлэг дундаж давхаргыг бүрдүүлэх ёстой. Өнөөдөр монголчуудын санааг хамгийн их зовоож талцуулж байгаа зүйл бол баян хоосны ялгаа. Ийм байдпыг багасгах үүднээс татварын бодлогоор дэмжлэг үзүүлэх ёстой гэж үзэж байгаа. Энэ утгаараа дээр хэлсэнчлэн арай ихийг олж байгаа нь ихийг, бага бол бага татвар төлдөг байх зармаар л татварын шинэчлэлийг хийх юм. Ер нь нийт иргэдэд татварын өөрчлөлт нөлөөлөх нь бага гэдгийг хэлье. Тухайлбал, хүн амын орлогын албан татварын тухайд нэг сая 500 мянгаас дээш орлоготой иргэдэд хамаатай гэж ойлгох хэрэгтэй.

-Шатахууны онцгой албан татварыг нэмэгдүүлэхээр төсөвт тусгасан. Гэтэл шатахууны үнэ суурь үнэд шууд нөлөөлдөг болчихсон учраас дагаад өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдэж таарнагэсэн айдастай байна ?

-Шатахууны онцгой албан татварыг нэмэх гэж байгаа юм биш. Нэг ёсондоо энэ оны ес, аравдугаар сард байсан төвшинд нь буцаагаад хүргэж байгаа юм. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн оны төгсгөлөөр дэлхийн зах зээл дээр түүхий нефтийн үнэ өссөнтэй холбогдуулаад манай улсад орж ирж байгаа шатахууны хилийн үнэ өссөн.

Тухайн үед шатахууны үнэ шууд өсөх байсан гэсэн үг шүү дээ. Үүнийг дагаад ард иргэдийн нуруун дээр очих ачаалал нэмэгдэх байсан учраас бид татварын зохицуулалт хийх эрхийг Засгийн газарт өгсөн юм.

Хэрвээ Засгийн газар ингэж зохицуулалт хийгээгүй бол шатахууны үнэ ойролцоогоор 300-400 төгрөгөөр нэмэгдэх байсан. Үүнийгээ л буцааж байгаа юм. Тиймээс шинээр татвар тогтоож байгаа зүйл биш.

-Сөрөг хүчний зүгээс төсвийн тодотголыг дэмжихгүйгээ мэдэгдсэн. Түүнчлэн уул уурхайн бүтээгдэхүүнийхээ үнийг хэт багаар үнэллээ гэж шүүмжлээд байна?

-МАН-ыг засгийн эрх авах үед нүүрс 25-27, зэс 3800-4000, алт 1100 ам.доллар хавьцаа зарагдаж байсан. Өнөөдрийн байдлаар бйд “Чалко”-гийн өрийг барагдуулж дууслаа. Ингэснээр манай улс нүүрснийхээ орлогыг шууд төсөвт төвлөрүүлэх боломжтой болж байна. Шиинэчилсэн үнийн бодлого явуулсны хүчинд бид нүүрсээ 60-70 ам.доллараар борлуулж байна. Дэлхийн зах зээлийн үнийн өсөлттэй холбоотойгоор төсөвт багагүй орлого төвлөрөх боломж бүрдэж байгаа.

Гэхдээ өмнөх жилүүдийнх шиг дэлхийн зах зээлийг дагаад төсвийн орлогоо хэт өөдрөгөөр төсөөлж нэмэгдүүлэх нь эргээд өрөнд оруулаад байна.

Үнэхээр жилийн эцэст уул уурхайн бүтээгдэхүүний үнэ төсөөлснөөс давчихвал шаардлагатай байгаа нийгмийн халамж юмуу үйлдвэржилтийн бодлогод зарцуулж болно шүү дээ. Ингэхгүйгээр жилийн эхэнд орлогоо хэт өндөр тавьчихаар эцэст нь тийм хэмжээний орлого ордоггүй. Тэр хэмжээгээр төсөв тасалддаг, үүнийг дагаад төсвийн, улсын өр нэмэгддэг сүлжээнд орчихоод байлаа шүү дээ. Ийм байдалтай олон жил явсан учраас уул уурхайн бүтээгдэхүүний үнийг бид байж болох хамгийн доод хэмжээнд тооцсон. Үнэ ханш нь жилийн эцэст өсөөд ороод ирвэл олдсон орлогыг зарцуулахад учир нь олдоно шүү дээ.

-АН-ынхны шүүмжлэлд та ямар тайлбар хийх вэ?

-АН-ынхан төсвийн тодотголд шүүмжлэлтэй хандаад байгаа. Гэтэл бид энэ удаад тэдний алдаатай бодлогыг л засах зорилгоор төсвөө тодотгож байгаа юм. Хэрэв өнгөрсөн дөрвөн жилд эрх баригчид /АН/ ийм бодлогын алдаа гаргаж, өр зээл тавиагүй бол бид өнөөдөр ОУВС- гийн хөтөлбөрт хамрагдах ч шаардлагагүй байлаа.

Улс орны эдийн засгийг самраад, хямралт байдалд оруулаад бодлогын маш олон алдаа гаргачисан улс төрийн хүчин өнөөдөр энхийн цагаан тагтаа шиг аашилж байгааг манай ард түмэн ялгаж салгаж ойлгож байгаа байх. Яг алдаа гаргасан нь хэн бэ гэдгийг ард түмэн мэдэж байгаа. Нэг ёсондоо алдаа гаргасан нь шүүмжлэгч болоод засах гэж, тэндээс үүссэн хямралыг даван туулах гэж өдөр шөнөгүй зүтгэж байгаа хүмүүс нь буруутан болох учиргүй. Тийм учраас АН-ынхан өөрсдийнхөө хийсэн буруутай үйлдлийг засахын тулд улсаараа дэнчин тавьж, монголчууд бүгд хохирч байгааг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй.