Баасанхүү.О 2017.05.18 | Сайт: Vip76.mn

О.Баасанхүү: Шинэчлэл хийж байгаа бол шинэ нэр томъёолол оруулах хэрэгтэй

Өнөөдөр /2017.05.18/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна.

Хэлэлцүүлгээр Хууль зүйн байнгын хорооны зарчмын зөрүүтэй нийт 30 саналаар санал хураасан юм. Байнгын хорооны дэмжсэн санал дотор “Төслийн 11.11 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулах: “Хавтаст хэрэг нь хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад мөрдөгчид, энэ хуульд заасан үндэслэлээр шилжүүлсэн, эсхүл татаж хянаж айгаа бол прокурорт шүүхийн шатанд тухай шүүхэд байна”” хэмээх санал дээр УИХ-ын гишүүн О.Баасанхүү нэр томъёоллын талаар санал хэллээ.

О.БААСАНХҮҮ: ХЭРГИЙГ ХААХ ГЭСЭН ОЙЛГОЛТ БАЙХ НЬ ЗӨВ ҮҮ?

Хэргийг хаах гэсэн ойлголт гэсэн зүйл байна. Хэргийг хэрэгсэхгүй болгох, цагаатгах тухай гэсэн үг. Хэрэг хаах гэсэн үг өөрөө хулгайч, мөрдөгч хоёрын дундах л яриа. Гэтэл энэ хуулинд энэ хэллэг ороод ирлээ. Хавтаст хэрэг гэсэн ойлголт бас байна. Мөрдөн шалгах ажиллагаанд хэрэглэгдэж байгаа баримтыг хэлээд байгаа юм. Ядаж хавтаст хэргийг материал гэж нэрлэх хэрэгтэй. Шинэчлэл хийж байгаа бол шинэ нэр томъёоллууд оруулж ирэх хэрэгтэй. Энэ нэр томъёоллыг хэрэглснээр хүнийг урьдчилж яллаж байгаатай адилхан зүйл. Гэм буруутай үгүйг зөвхөн шүүх нотолно. “Хавтаст хэрэг” нэртэй материал уншиж байгаа юм чинь хэрэг гэж л шийдвэрлэнэ шүү дээ.

Х.НЯМБААТАР: ХУУЛИЙН ТӨСӨЛТЭЙГӨӨ УЯЛДУУЛЖ ОЙЛГОХ ХЭРЭГТЭЙ

Бүртгэлтийн хэргийг хаах гэдэг ойлголт энэ хуулинд 2015 онд томъёологдож батлагдсан. Хэрэг хаах гэсэн ойголтыг хуулийн төсөлтэй уялдуулж уншвал хэрэг бүртгэлтийн хэргийг хаах, эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох гэсэн 2 тусдаа ойголт явж байна. Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан, тогтоол үйлдэж, мөрдөн байцаалтын ажиллагаа явж дуусаад эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох гэдэг ойлголт хожим үүснэ. Хэрэг бүртгэлтийн хэрэг нээгдснээс хойш хэрэг бүртгэлтийн хэргийг хаах гэдэг ойлголт явна.