УИХ-ын чуулганы /2022,5,20/-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хэлэлцлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа. УИХ-ын гишүүн Ц.Туваан: Төрийн өмчит компаниудыг хувьчлах гэж ярьдаг. Гэтэл сүүлийн үед ТӨК-ыг олшруулна гэж ярьж байна. Цаашдаа тоог нь нэмэх үү, хасах уу. Биржийн арилжааны асуудал яригдаж байгаа юу. Мөн Казиногийн асуудал яригдаж байна. Үүнээс болж амьдралаа алдсан олон хүнийг мэднэ. Бооцоот тоглоомтой холбоотой их асуудал гардаг шүү. Иргэдийн төрдөө итгэх итгэл нь буурч байна. Санхүү, хуулийн дарамт их байна, үг хэлээ хэлэх эрх чөлөөнд халтай боллоо гэж ярьж байна. Үүнийг анзаарч байна уу.
Өнөөдөр /2017.05.18/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна. Хэлэлцүүлгээр Хууль зүйн байнгын хорооны зарчмын зөрүүтэй нийт 30 саналаар санал хураасан юм. Байнгын хорооны дэмжсэн санал дотор Төслийн 34 дүгээр бүлэгт доор дурдсан агуулгатай 34.18 дугаар зүйл нэмэх: “34.18 дугаар зүйл.Шүүх хуралдаанаас хэргийг прокурорт буцаах 1.Шүүх дараахь үндэслэлээр хэргийг прокурорт буцаах шийдвэр гаргана: 1.1 .хэргийг буруу тусгаарласан бол; 1.2. шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх бол; 1.3. мөрдөн шалгах ажиллагаа явуулахад Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн бол; 1.4. прокурор хэрэгт нэмэлт мөрдөн байцаалт хийлгэх шаардпагатай гэж үзсэн бол. 2.Хэргийг прокурорт буцаах тухай шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тусгана” гэсэн заалт байсан. юм. Уг заалтын талаар УИХ-ын хэд хэдэн гишүүд санал хэллээ. О.Баасанхүү: Энэ заалтаар бол хуралдааны явцад хэд хэдэн үндэслэлээр буцаах юм байна. Энэ заалтыг оруулж ирснээр шүүх хуралдаанд ямар ч мэтгэлцээний зарчим байхгүй болно. Энэ заалтанд прокурор хэргийг хүссэн үедээ буцаах боломжтой болно. Шүүгч хөнгөрүүлсэн ял өгөх боломж хаагдана. Ихэнхи хэрэг буцхаараа ял нь хүндэрдэг. Цагааддаг тохиолдол бараг байдаггүй. М.Оюунчимэг: Прокурор өнгөрсөн борооны хойноос цув нөмрөв гэгчээр буруу хэрэг хийснээ гэнэт ойлгоод яллах дүгнэлтээ өгөх нь зохимжгүй. Анхнаасаа буруутай, үгүйг нь тогтоогоод, хүнд, хөнгөн яллах дүгнэлтээ өгөөд шүүх дээрээ танилцуулах хэрэгтэй. Тэгэхгүй бол прокурор нь шүүхийнхээ дээр гарсан заалт байна. Н.Учрал: 2015 онд Ардчилсан нам анх энэ хуулийн төслийг өргөн мэдүүлэхдээ шүүхээс буцаах зохицуулалтыг анх оруулж ирсэн. Нотлох баримт нь хангалттай биш байгаа тохиолдолд тухайн шүүгдэгчийг яллах эсвэл цагаатгах нь зохимжгүй. Энэ хуулийн гол зарчим бол бодит байдлыг тогтоох. Бодит байдлыг тогтоохын тулд нотлох баримтыг хангалттай цуглуулах ёстой. Прокурор хөнгөн гэмтэл гэж үзэж яллах дүгнэлтээ үйлдсэн байхад бодит байдал дээр шүүх дээр очоод хүнд гэмтэл учирсан дүгнэлт гарвал шүүхээс прокурорт буцаагаад зүйлчлэлийг өөрчлөх ёстой. Гишүүд үгээ хэлж дууссаны дараа санал хураалт авахад уг санал 64,6 хувиар уналаа.
Өнөөдөр /2017.05.18/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна. Хэлэлцүүлгээр Хууль зүйн байнгын хорооны зарчмын зөрүүтэй нийт 30 саналаар санал хураасан юм. Байнгын хорооны дэмжсэн санал дотор "Төслийн 32.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулах: 4. Нэгтгэн шалгаж байгаа хэд хэдэн гэмт хэргийн аль нэг нь нотлогдохгүй байвал прокурор эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тухайн тогтоолыг хүчингүй болгож, хэргийг тусгаарлан хавтаст хэргийн материалыг хэрэг бүртгэлтэд буцаана" гэсэн санал байсан юм. Уг саналын талаар УИХ-ын гишүүн О.Баасанхүү: "Хэд хэдэн гэмт хэргийн аль нэг нь нотлогдохгүй бол гэдэг дээр анхаарлаа хандуулах хэрэгтэй. Яллагдагчийн нөхцөл байдалд эргэлзээ бүхий баримт нотолгоо илрэх юм бол яллагдагчид ашигтайгаар шийднэ гэж байдаг. Зөвхөн үндэслэл бүхий баримтаар гэмт хэргийг шалгах ёстой. Гэтэл манайд эхлээд нэг хүнийг авилгалын хэргээр бариад батлагдахгүй бол татвараар шалгана гэх мэт нэмээд л яваад байдаг. Ямар нэгэн хэргээр ял оногдуулах гээд хичээгээд байдаг" хэмээн үзэл бодлоо илэрхийлсэн юм. О.Баасанхүүг саналаа хийж дууссаны дараа санал хураалт явагдаж, уг санал 62.0 хувиар дэмжигдлээ.
Өнөөдөр /2017.05.18/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна. Хэлэлцүүлгээр Хууль зүйн байнгын хорооны зарчмын зөрүүтэй нийт 30 саналаар санал хураасан юм. Байнгын хорооны дэмжсэн санал дотор “Төслийн 22,1 дүгээр зүйлд доор дурдсан агуулгатай 10 дахь хэсэг нэмэх: 10. Мөрдөн шалгах ажиллагааг хэрэгжүүлэхтэй холбоотой журмыг Улсын ерөнхий прокурор батална” гэсэн санал байсан юм. Харин уг саналын талаар хэд хэдэн гишүүд үг хэлж, санал дэвшүүллээ. УИХ-ын гишүүн О.Баасанхүү уг саналын утга санаа нь ганцхан Улсын ерөнхий прокурор журам батлах эрхтэй болчихоод байгааг шүүмжилсэн юм. Тэрээр "Хуулиас давсан журам байх ёсгүй. Хэрэв журмаар зохицуулж болохоор бол хууль батлах шаардлагагүй. Энэ заалтыг унагаахаар журам батлах хүнгүй болно. Харин дэмжихээр ганцхан Ерөнхий прокурор л журам батлах болчих гээд байна. Иймээс Журам батлах журам гаргах шинэ зохицуулалт оруулах эсвэл энэ саналыг унагаагаад шинэ хууль гаргах санал гаргах хэрэгтэй" гэсэн юм. Гишүүд үг хэлж дууссаны дараа санал хураахад уг санал 71,7 хувиар дэмжигдсэн юм.
Өнөөдөр /2017.05.18/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна. Хэлэлцүүлгээр Хууль зүйн байнгын хорооны зарчмын зөрүүтэй нийт 30 саналаар санал хураасан юм. Байнгын хорооны дэмжсэн санал дотор “Төслийн 11.11 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулах: “Хавтаст хэрэг нь хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад мөрдөгчид, энэ хуульд заасан үндэслэлээр шилжүүлсэн, эсхүл татаж хянаж айгаа бол прокурорт шүүхийн шатанд тухай шүүхэд байна”” хэмээх санал дээр УИХ-ын гишүүн О.Баасанхүү нэр томъёоллын талаар санал хэллээ. О.БААСАНХҮҮ: ХЭРГИЙГ ХААХ ГЭСЭН ОЙЛГОЛТ БАЙХ НЬ ЗӨВ ҮҮ? Хэргийг хаах гэсэн ойлголт гэсэн зүйл байна. Хэргийг хэрэгсэхгүй болгох, цагаатгах тухай гэсэн үг. Хэрэг хаах гэсэн үг өөрөө хулгайч, мөрдөгч хоёрын дундах л яриа. Гэтэл энэ хуулинд энэ хэллэг ороод ирлээ. Хавтаст хэрэг гэсэн ойлголт бас байна. Мөрдөн шалгах ажиллагаанд хэрэглэгдэж байгаа баримтыг хэлээд байгаа юм. Ядаж хавтаст хэргийг материал гэж нэрлэх хэрэгтэй. Шинэчлэл хийж байгаа бол шинэ нэр томъёоллууд оруулж ирэх хэрэгтэй. Энэ нэр томъёоллыг хэрэглснээр хүнийг урьдчилж яллаж байгаатай адилхан зүйл. Гэм буруутай үгүйг зөвхөн шүүх нотолно. “Хавтаст хэрэг” нэртэй материал уншиж байгаа юм чинь хэрэг гэж л шийдвэрлэнэ шүү дээ. Х.НЯМБААТАР: ХУУЛИЙН ТӨСӨЛТЭЙГӨӨ УЯЛДУУЛЖ ОЙЛГОХ ХЭРЭГТЭЙ Бүртгэлтийн хэргийг хаах гэдэг ойлголт энэ хуулинд 2015 онд томъёологдож батлагдсан. Хэрэг хаах гэсэн ойголтыг хуулийн төсөлтэй уялдуулж уншвал хэрэг бүртгэлтийн хэргийг хаах, эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох гэсэн 2 тусдаа ойголт явж байна. Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан, тогтоол үйлдэж, мөрдөн байцаалтын ажиллагаа явж дуусаад эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох гэдэг ойлголт хожим үүснэ. Хэрэг бүртгэлтийн хэрэг нээгдснээс хойш хэрэг бүртгэлтийн хэргийг хаах гэдэг ойлголт явна.
Өнөөдөр /2017.05.18/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна. Хуулийн эхний хэлэлцүүлгийг өнгөрсөн 7 хоногт хийсэн бөгөөд УИХ-ын гишүүн О.Баасанхүү "Эрүүгийн хуулийн 19.1 заалтад “Монгол Улсын иргэн Монгол Улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалах хүчин чадалд хохирол учруулах зорилгоор дайны, дайн бүхий байдалд зэвсэгт халдлага мөргөлдөөн, түрэмгийллийн үед дайсны талд дэмжлэг үзүүлсэн, хамтран ажилласан бол 12-20 жил хүртэл эсвэл бүх насаар нь хорино” гэж заасныг эх орноосоо урвах гэдэг заалтыг соёлтойгоор байхгүй болгож байна хэмээн үзэж хэвлэлийн бага хурал хийсэн билээ. Тэгвэл өнөөдрийн чуулганаар УИХ-ын гишүүн Х.Нямбаатар энэ асуудлаар тайлбар хийлээ. Тэрээр үндэсний аюулгүй байдлын гэмт хэргийн эсрэг бүлгийг бараг хөндөөгүй гэдгийг онцолж байсан юм. Х.НЯМБААТАР: ЭХ ОРНООСОО УРВАХЫГ БИЕ ДААСАН ГЭМТ ХЭРЭГ БОЛГОХ НЬ ЗҮЙТЭЙ Энэ эрүүгийн хууль бол 2015 оны 12 дугаар сард батлагдсан. Өөрөөр хэлбэл таны сууж байсан өмнөх парламентад батлагдсан. Энэ шинэчлэгдсэн найруулгаар 40 орчим хувийн нэмэлт өөрчлөлт оруулж байгаа. Үндэсний аюулгүй байдлын гэмт хэргийн эсрэг бүлгийг бараг хөндөөгүй. Өмнөх хууль тогтоогч нь эх орноосоо урвах гэмт хэргийг үйлдэл тус бүрээр нь эрүүгийн гэмт хэргийн бие даасан гэмт хэрэг болгож хуульчилсан. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.1 дээр эх орноосоо урвах гэдэг үйлдлийг бие даасан байдлаар оруулсан. Өөрөөр хэлбэл дайны болон дайн бүхий нөхцөл байдалд дайсагнагч талд урваж орсон тохиолдолд юм. Энэ үйлдэл 12-25 жил хүртэлх хугацаагаар эсвэл бүх насаар нь хорих ялтай. Хуучин эрүүгийн хуулийн 79 дүгээр зүйлд байсан 3 дахь үйлдэл бол экстремист байгууллагын үйл ажиллагаанд нэгдэн орох гэсэн байдлаар зохицуулалт байсан. Үүнийг эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.8 дахь хэсэгт экстремист үйл ажиллагаа гэсэн томъёоллоор бие даасан гэмт хэрэг болгож оруулсан. Өөрөөр хэлбэл ISIS мэтийн алан хядах үйл ажиллагаанд нэгдэж орсон этгээдэд хорих ял оногдуулахаар хуульчилж өгсөн. Хэрэв эдгээр хуулийн системчлэлийг өөрчилж, нэгтгэн нийлүүлж, гэмт хэрэг болгон зохицуулахаар бол хууль санаачлах эрх танд нээлттэй. Эрүүгийн эрх зүйн онолын эрдэмтэд үүн дээр бие даасан гэмт хэрэг болгож тусад нь салгаснаар онол практикийн маргаан, зүйлчлэлийн асуудлыг нэг талдаа шийдсэн сайн зүйл болсон гэж үзэж байгаа.