Улсын Их Хурлын чуулганы 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ. УИХ-ын гишүүн Б.Энхболд: Хуулийн төсөлд дээр бичигдсэн зүйлээс асуух асуулт байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34, 19-р зүйлд доор дурдсан агуулагатай 2 хоёрдахь хэсэг нэмсүгэй гээд энэ зүйлийн 1.1-д заасны дагуу шүүх хэрэгсэхгүй болгосон хэргийг хэрэг бүртгэлд буцаана гэсэн байна. Үүнд хүмүүс гайхаж янз бүрийн асуулт тавиад байгаа юм. Шүүх хэрэгсэхгүй болсон хэрэг гэдэг бол тухайн шүүгдэж байгаа хүнд холбогдож байгаа хэргийг цагаатгана гэсэн үг. Хэргийг нь хэрэг бүртгэлд буцаахаар дахиад энэ хэрэг дээр хэрэг бүртгэл нээнэ гэсэн үг үү? Хүн яллана гэдэг шүүх прокурор цагдаа гээд олон байгууллага хамарсан асуудал байдаг учраас дараагийн хэлэлцүүлэгт тэдгээр байгууллагын саналыг харах хэрэгтэй.
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.10.14\ нэгдсэн хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар асуулт асуулаа. Ял завшуулах нөхцөл үүсчих вий гэж санаа зовж байгаа. Одоогийн байгаа буцаадгаар ял завшуулна, хэлмэгдүүлнэ, барьцаална. Буцаахаа болих үед барьцаалж чадахаа болино, хэлмэгдүүлж чадахаа болино. Ял завших гэдгийн цаана хоёр зүйл яваад байна. Авилгаар ял завшиж байна, ур чадваргүй сул дорой байдлаасаа болж завшуулж байгаа. Авилга аль ч системд ажилладаг. Одоо энэ яриад байгаа процессд Монголын онцлогыг ярих боломжгүй. Гурван шатны шүүх дээр бууу ойлголт байдаг. Анхан шатны шүүхээр юмыг ангилж байгаа. Тэр анхан шатны шүүхийн шийдвэр эцсийн байх ёстой.
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.10.14\ нэгдсэн хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ асуулт асуулаа. Энэ хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзэж байна. Мэдээллийг хэвлэл мэдээллээс авсан байгаа. Хэлэлцүүлгийг сошиалаар биш зарчмын дагуу явуулах ёстой гэсэн таны саналыг дэмжиж байна. Мэлтгэлцээн хийе гэж байгаа нь өөрөө зөв. Ял завших гэх юм уу цаг хугацаагаар тоглоод байгаа буюу хойшлуулаад байгаа хэдэн хэргүүд байгаа вэ? Яагаад бид нар шүүгчид энэ эрх мэдлийг өгч байгаа вэ? гэдэг нь хүний хувь заяатай холбоотой асуудал юм. Хамгийн гол зарчим хүнийг хэлмэгдүүлэхгүй байх ёстой. Ял завшихгүй байх ёстой. Шүүн таслах үйл ажиллагаа явж байх явцад шүүгдэгч, хохирогч, хариуцагч мэдүүлгээсээ буцвал яах вэ? Энэ тохиолдолд шүүгч шууд хэргийг шийдэх, цагаатгах гэсэн зарчим барих гээд байна. Бид та мэдүүлгээсээ буцаж болохгүй гэж тулгаж болохгүй. Үүнийг ямар байдлаар шийдэх вэ? Түүний асуултад УИХ-ын гишүүн Б.Энхбаяр хариулав.
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.10.14\ нэгдсэн хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар асуулт асуулаа. Эрүүгийн хуулийн шинэчлэлийн хүрээнд 2017 онд хийгдсэн томоохон алхам бол эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд шүүхийн урдчилсан хэлэлцүүлгийг бий болгосон явдал юм. Энэ бол том алхам. Ингэснээр мөрдөн байцаах явцад дутуу байсан зүйлийг нэмж хийлгэх түүнчлэн яллагдагчийн эрх зөрчигдсөн гэдэг юм уу бусад нөхцөл байдал дутуу хийгдсэн байх юм бол үүнийг засуулах боломж энэ шатанд байгаа. Ийм учраас шүүхийн хэлэлцүүлгийн шатанд биш урдчилсан хэлэлцүүлгийн шатанд асуудлыг шийддэг. Хэлэлцүүлгийн шатанд прокурорт буцаах үндэслэл байхгүй байгаа. Ийм учраас агуулгын хувьд дэмжиж байна. Үүнийг олон талаас нь нухацтай ярих ёстой. Нэгдүгээрт: Анхан шатны шүүхээр шийдвэрлэсэн хэргийг давж заалдах анхан шатны шүүхэд буцаахаар нэг гэм бурууд нэг хүн хоёр ял авах зарчим үүсээд байна. Яагаад гэхээр хяналтын шатнаасаа анхан шат руу буцаахаар ийм байдал үүснэ. Анхан шатнаас буцаахад асуудал үүсэхгүй. Учир нь тэнд ял өгөөгүй учраас. Буцаахгүй тохиолдолд хоёр зүйлийг анхаарах хэрэгтэй. Ихэнхи буцаж байгаа шалтгаан бол ял хүндрүүлэх шаардлагатай байна. Ял хэт хөнгөн байна гэсэн шалтгаанаар буцдаг. Шүүгч давж шатны болон хяналтын шатны шүүхэд хөнгөрүүлэх болоод хүндрүүлэх нөхцөл байдлыг ч үзэж эцсийн шийдвэр гаргадаг байх юм бол энэ процесс үргэлжлэх боломжтой. 2007 онд цэцийн нэг шийдвэр гаргасан байна. Үүнд эрүүгийн байцаан шийтгэх хууль маргааны хувьд шүүхээс нэмэлт мөрдөн байцаалтад буцааж байгаа нь гэм буруутайд тооцох зарчмыг зөрчиж байна гэсэн өргөдлийг үндсэн хуулийн цэц шүүхээс явуулж байгаа үйл ажиллагаа учраас үндсэн хууль зөрчөөгүй байна гэсэн дүгнэлт гаргасан. Одоо энэ хууль маань батлагдаад гарахаар үндсэн хууль зөрчих үү? ХОЁРДУГААРТ: 30 хоногтой холбоотой асуудал байна. Энэ хэр боломжит хугацаа вэ? Тодорхой бус зүйлүүдийг тодруулахын тулд хойшлуулдаг. Шүүхийн албажих хугацаа нь 10 хоног байдаг. Энэ хугацааг яаж тооцсон бэ? Түүний асуултад УИХ-ын гишүүн Б.Энхбаяр хариуллаа.
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.10.14\ нэгдсэн хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг асуулт асуулаа. Энэ хуулийн төслийг ял завших боломжийг хааж байгаа гэдэг утгаар нь дэмжиж байна. Ялангуяа авилга, албан тушаалын гэмт хэргийн илрүүлэлт, ялын бодлогод эерэг нөлөө үзүүлээсэй гэж авилгатай тэмцэх бүлгийн гишүүний хувьд дэмжиж байгаа. Өндөр албан тушаалын гэмт хэргийн илрүүлэлт тааруу байдаг. Авилгатай тэмцэх газрын 2019 оны тайлангаас харахад нийтдээ 513 авилгалын хэрэг бүртгэгдсэн. Үүнээс 53 хувьд нь хэрэг нээж шалгасан байдаг. Үүнээс 139 хэргийг шүүхэд шилжүүлсэн. Шүүх дээр 54 хувь нь шүүхээр шийдвэрлэгдэж бусад 46 хувь нь прокурорт буцаасан байдаг. Энэ нь авилга албан тушаалын гэмт хэрэг дээр шүүхэд буцаах асуудал илүү жин дарж байгаа юм биш үү? Түгээмэл шүүмжлэл байдаг. Албан тушаалын гэмт хэргийг маш сүртэй зарлаж эхлээд явцдаа хэрэгсэхгүй болдог. Эсвэл олон жил шалгаад шийдэгддэггүй. Тийм учраас энэ хуулинд оруулж байгаа нэмэлт өөрчлөлтүүд авилгалын гэмт хэрэг илрүүлэлтэд хэр нөлөөлөх вэ? Түүний асуултад УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир хариуллаа.