УИХ-ын чуулганы өнөөдрийн /2019,04,25/ үдээс өмнөх хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн 2019 оны 01 дүгээр дүгнэлтийг Улсын Их Хурал хүлээн авсантай холбогдуулан боловсруулсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэн баталлаа. Энэ үеэр УИХ-ын гишүүн Л.Болд О.Баасанхүү гишүүнээ та УИХ-ын гишүүнийхээ ажлыг ярь. Өнөөдөр хүний хувь заяаны асуудал яригдаж байна. Хууль зүйн сайд нь уучлалт гуйчихсан. Чимгээ, Содномдаржаа нар маш хүнд байдалтай хорих ангид байна. Монголын төр тэдгээр хүмүүсийн үйлийг үзчихсэн. Би Эрдэнэ, Дорноговь рүү хохирогчдын гэр бүлийнхэнтэй уулзлаа, Тэд үнэхээр ядарсан байна. Тэгэхээр өнөөдөр үүнийг бид батлах хэрэгтэй байна. Өнөөдөр бид үүнд эрүүл ухаанаар хандмаар байна. Буруу шийдвэр гаргачихсан Дээд шүүхийг шүүгч нь ёс зүйн хариуцлагаа хүлээх хэрэгтэй шүү дээ. Энэ хэргийн үнэн зөвөөр яаралтай шийдэх хэрэгтэй байна. Тиймээс өнөөдр УИХ өөрийнхөө авах ёстой арга хэмжээгээ авах ёстой.
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2019,04,25/ үдээс өмнөх хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн 2019 оны 01 дүгээр дүгнэлтийг Улсын Их Хурал хүлээн авсантай холбогдуулан боловсруулсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэн баталлаа. Энэ үеэр УИХ-ын гишүүн О.Баасанхүү хэд хэдэн асуудлаар асуулт асуулаа. Гэм буруутай, буруугүйг гагцхүү шүүх тогтооно. Гэтэл хөөн хэлэлцэх хугацаа гэдгээр хэргийг хэрэгсэхгүй болгоно гэдэг нь Үндсэн хууль зөрчиж байгаа биш үү? С.Зоригийн хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан тухай ярьж байна? тэгэхээр үүнийг та бүхэн шийдэж чадсан уу? Би Молекул Батбаяр, Бадамдамдин, Петро Чайна Дачин Тамсагийн хэрэг гээд хэд хэдэн хүний юмнуудыг судалж өгөх гэж байгаа юм. Хөөн хэлэлцэх хугацаа нь дуудчихаад байна. Тэгэхээр би хууль санаачлах ёстой юу? эсвэл хулгай нарыг хараад сууж байх ёстой юу. Анхан шатны шүүхийн шийдвэр эцсийнх байна гэсэн үг үү? шүүхийн шийдвэр эцсийнх байх уу? Прокурор бол ялыг өгнө. Тэгэхээр прокурорын шийдвэр дотор яригдаж байгаа зүйлийг Шүүх өгч байгаа мэтээр оруулж ирж байгаа юм? Энэ арай өөр зүйл биш үү?