Д.Гантулга 2017.05.09

Д.Гантулга: Багануурт баригдаж буй их дээд сургуулиудын хотхоны ажил ямар явцтай байна вэ?

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны өнөөдрийн /2017.05.10/ хуралдаанаар “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2016 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”-ийн биелэлтийг хэлэлцлээ.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Гантулга салбарын сайдаас "Багануурын оюутны хотхоны ажил ямар түвшинд явагдаж байгааг асууж. Их дээд сургуулиудын хотхоны төлөвлөлтийг асуудал хоосон мөрөөдөл төдий яваад байна уу? Асуудлыг бодитоор харж тойроод байлгүй тодорхой шийдэл гаргаж дараагийн алхамаа хийх нь зөв" гэсэн байр суурийг хэллээ.