Саранчимэг.Б 2017.06.23 | Сайт: Vip76.mn

Халдвартын эцсээс зүүн тийш 1,2 км замыг шинэчилж байна

УИХ-ын гишүүн Б.Саранчимэг тойрогтоо ажиллаж байна.

Тэрээр өчигдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хороонд баригдах 146 дугаар цэцэрлэгийн шав тавих ёслолд оролцож, тус дүүргийн томоохон сургуулийн нэг болох Шавь цогцолбор сургуульд ажилласан юм.

Тэгвэл өнөөдөр 128 дугаар цэцэрлэгийн нөхцөл байдалтай газар дээр нь танилцаж, тулгамдсан асуудлуудыг анхааралдаа авав.

Мөн түүнчлэн Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Халдвартын эцсийн буудлаас зүүн тийш 1,2 км явган болон авто зам, гэрэлтүүлгийн ажлын явцтай танилцлаа.

УИХ-ын гишүүн Б.Саранчимэг болон холбогдох албаны хүмүүс, иргэдийн хамт

Түүнтэй хамт Нийслэлийн авто замын хөгжлийн газрын удирдлагууд явж, төслийн гүйцэтгэл 70 хувьтай байгааг дуулгав. Өнгөрсөн онд энэ хэсгийн замыг засах шаардлагатай байгааг иргэд УИХ-ын гишүүн Б.Саранчимэгт уламжилсны дагуу ийнхүү зам барилгын ажил явагдаж байгаа бөгөөд удахгүй ашиглалтад оруулахаар ажиллаж байна.