2011.04.07

Д.Оюунхорол: ЭМШУИС-ийн дэргэд эмнэлэг байгуулбал төр өөрөө төсвийг нь бүрдүүлэх шаардлагатай болно

Байнгын хорооны хуралдааныг орхиж гарсных нь дараа УИХ-ын гишүүн Д.Оюунхорлоос маргаан үүсгэсэн асуудлын талаар тодрууллаа.


-ЭМШУИС дэргэдээ эм
нэлэгтэй байхыг хуульчлах албагүй гэсэн байр суурийг та гурвангишүүн баримталж байгаа юм байна. Гэхдээ яагаад хуралдааныг хаяад гарчхав аа?

-Бидний ойлголцож чадахгүй байгаа зүйл бол анагаах ухааны их сургууль эмнэлэгтэй байж болох эсэх асуудал юм, Зарим гишүүд нь үүнийг хуульчлах ёстой гээд байгаа, Одоогийн Эрүүл мэндийн тухай хуульд анагаах ухааны их сургууль дэргэдээ эмнэлэгтэй байх нь тухайн сургуулийн мэдлийн асуудал гэж заасан байгаа Хэрэв байгуулсан тохиолдолд ямар зэрэглэлийн эмнэлэг байгуулах гэж байгуулж тухай хүсэлт гаргаж, ЭМЯ-наасаа зөвшөөрөл авна гэсэн байгаа. Тэгэхээр бусад гишүүдийн яриад байгаагаар бол ЭМШУИС-ийн дэргэд эмнэлэг байгуулаад түүний төсвийг төр өөрөө хариуцна гэсэн үг, Тухайн эмнэлгийн санхүүжилтийн асуудлыг Эрүүл мэндийн сайдын багцад оруулах юм бол боловсон хүчний асуудлыг нь ч шийдэж өгөх хэрэгтэй л болно шүү дээ Өөрөөр хэлбэл, хоёр яамд зөрчилдсөн заалт байгаа учир байж болохгүй асуудал гэж бид үзэж байгаа юм. УИХ-аас баталсан хууль тогтоомжууд хоорондоо зөрчилдөхгүй байх ёстой. Тиймээс уг асуудлыг заавал хуульчлах албагүй. Хуульчилна гэдэг төсөвтэй уялдаад явчихна гэсэн үг.

-Шинэчилсэннайруулгынтөслөөр бол эрүүл мэндийн даатгалыг Эрүүл мэндийн яаманд нь шилжүүлэхээр зааж байгаа гэсэнүү?

-Эрүүл мэндийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн амин сүнс нь тус байгууллагын санхүүгийн асуудлыг нь бие даан шийдэхэд чиглэгдэж байгаа юм шүү дээ. Энэ нь эрүүл мэндийн даатгалын асуудлыг Эрүүл мэндийн яаманд нь шилжүүлэх асуудал юм. Өнөөдөр эрүүл мэндийн даатгал нь Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яаманд харьяалагдаж байгаа учир асуудал үүсээд байгаа юм.Тэнд Эрүүл мэндийн даатгалаа төлсөн атал эмнэлгийн эмчилгээ, үйлчилгээ аваагүй хүний мөнгийг өөр юунд зарцуулаад байна вэ гэдэг нь асуудал болоод байгаа юм. Тиймээс уг асуудлыг маш нарийн хуульчилж, эрүүл мэндийн даатгалыг хаана, ямар байгууллага нь авч явдаг болох вэ гэдгийг нарийн зааж оруулж байгаа юм.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.