“ЗҮРХ АВРАХ” ажиллагаа
2011.02.08

“ЗҮРХ АВРАХ” ажиллагаа

“Сандаг” сангаас Япон улсын Heart Saving Project ТББ-тай хамтран ажиллаж 2010 оны 5-р сард японы зүрхний эмч нарыг урьж авчран, Ховд аймгийн төрөлхийн болон олдмол зүрхний согоготой 0-18 насны 160 гаруй хүүхдүүдийг үнэ төлбөргүй үзлэг оношлогоонд хамруулан, шаардлагатай гэж үзсэн хүнд өвчтэй хүүхдүүдэд тодорхой хуваарийн дагуу хагалгаа хийхээр болсон. Гадаад улс оронд явж эмчлүүлэхэд 100 орчим мянган долларын өртөгтэй энэ хагалгааг эхний ээлжинд хамгийн хүнд хэлбэрийн 2 өвтөнд амжилттай хийлээ. Цаашид уг хагалгааг баруун бүс нутагт хийх боломжийг бүрдүүлэхээр судалж байна.

 

 

 

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.