Г.Баярсайхан :Монголчууд эртнээс  зөв хооллодог байсан юм
2010.12.21

Г.Баярсайхан :Монголчууд эртнээс зөв хооллодог байсан юм

Мягмар гариг бүрийн "Биеэ бодоорой, Зөв хооллоорой" буландаа УИХ-ын гишүүн Г.Баярсайхныг урилаа. Энэ булангаа бид Баянзүрх дүүргийн " Jobi-72" төвд байрлах "Loving hut" ресторантай хамтран бэлтгэдэг билээ.


-Та УИХ-ын ногоон
бүлгийн гишүүн. Бас экологич мэргэжилтэй хүний хувьд "Байгаль дэлхийгээ аваръя" уриатай цагаан хоолны талаар ямар бодолтой явдаг вэ?

-Цагаан хооллолтын үнэ цэнэ шинжлэх ухааны үндэслэлтэй. Монголын уламжлалт нүүдэлчдийн соёлын нэг хэсэг. Монголчууд бид эрт цагаас өвлийн хатуу, хүйтнийг мах идэж давдаг байжээ. Зундаа бие организмаа хөнгөлж, цэвэрлэх үүднээс ааруул, бяслаг, тараг гэх мэт цагаан хоолоо иднэ. Энэ нь хүний биед үнэхээр чухал. Эндээс хооллолтын шинжлэх ухаанд монголчууд эртнээс чухал ач холбогдол өгч байсан нь харагдаж байгаа юм.

-Харин та өдөр тутамдаа цагаан хоол иддэг үү?

-Цагаан хоол хэрэглэхийг дэмждэг. Гэр бүлийн хүн маань цагаан хоолтон. Алтны дэргэдэх гууль шарлана гэдэг шүү дээ. Би ч бас цагаан хоол иддэг. Хоолондоо байцаа, лууван гэх мэт ногоог түлхүү хэрэглэдэг. Эмчилгээний чанартай илчлэг өндөртэй хоол иднэ. Бие хөнгөрөөд сайхан байдаг юм. Max уураг өндөртэй. Энэ өндөр уургийг задлахын тулд элгэнд өндөр ачаалал ирдэг. Тэгэхээр  махыг гол хоолоо болгодог бидний элэг муудахаас яах вэ.

-Сүүлийн үед манайд олон улсын цагаан хоолны "Loving hut" сүлжээ ресторан олноор үүдээ нээх болсон. Та тэнд хооллож үзсэн биз дээ?

-Цагаан хоолны олон улсын сүлжээ ресторан манайд олон. Гаднаас ирж байгаа жуулчдын олонх нь цагаан хоолтон байдаг. Тэдний хувьд цагаан хоолны сонголт ховор байсан цаг саяхан. Харин одоо бол асуудалгүй болжээ. Энэ сайхан хэрэг.

 

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.