Япон улсаас тусламж хүслээ
2010.11.10

Япон улсаас тусламж хүслээ

Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга М.Энхболд 2010 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Кидокоро Такүог хүлээн авч уулзав.

 Тэрээр мал, амьтны гоц халдварт шүлхий өвчний тархалт, Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа ажлын талаар танилцуулан, энэ чиглэлээр Япон Улсаас тусламж, дэмжлэг авах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.

Шүлхий өвчин, энэ өвчинтэй хэрхэн тэмцэх талаар хийсэн судалгааныхаа дүнг маргааш гэхэд Токиод илгээх бөгөөд ойрын үед албан ёсны, тодорхой хариу өгье гэж Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд хэлэв хэмээн Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.