Зарим нутгаар тэнгэр муухайрч, иргэд алга боллоо
2009.10.19

Зарим нутгаар тэнгэр муухайрч, иргэд алга боллоо

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Говь-Алтай,Сүхбаатар, Дорноговь аймгийн олон сумдаар цасан болон шороон шуурга шуурлаа. Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллэж байгаагаар Говь-Алтай аймагийн Чандмань суманд малдаа явсан 5 хүн сураггүй болсон байна. Нэн даруй Засаг даргаар ахлуулсан эрлийн гурван хэсэг баг эрэл гарч, таван хүний эсэн мэнд олсон байна.

Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд өнгөрөгч ням гаригийн 05-09.30 цагийн хооронд хүчтэй цасан шуурга шуурчээ. Тус сумын Төмөртийн уурхайгаас гурван иргэн, Шороот гэдэг газраас хоёр хүн малдаа яваад сураггүй болсон мэдээлэл аймгийн Онцгой байдлын хэлтэст иржээ. Шуурхай эрлийн баг арч хайсаар Төмөртийн уурхайгаас таван км зайд малчин Г, Х, Г нарыг эсэн мэнд олжээ. Бусад иргэдийг хайсаар малтайгаа шуурганд уруудаж байхад нь олж тусалсан гэнэ. Төөрсөн иргэдийн эрүүл мэндийн байдал хэвийн байгаа тухай Онцгой байдлын ерөнхий газраас мэдэгдлээ.

Харин Дорноговь аймгийн Мандах суманд хоёр хүн алга болсноос нэгийг нь эсэн мэнд олсон бөгөөд нөгөөг нь хайж байна.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.