Цаг агаарын сэрэмжлүүлэг
Өнөөдөр Баянхонгор, Өвөрхангай, Өмнөговь, Дундговийн нутгаар салхи баруун хойноос секундэд 18-20 метр хүртэл ширүүсч шороон болон цасан шуурга шуурна.
Малчид тариаланчид ард иргэдийн анхааралд
Өнөөдөр нутгийн өмнөд хэсгээр хур тунадас орж, эрс хүйтэрч хүчтэй салхи шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна.
2009 оны 10 дугаар сарын 15-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ
Нутгийн зүүн хагаст үүлэрхэг. Говийн ихэнх нутаг, Төвийн нутгийн зарим газар, зүүн зүгийн нутгийн өмнөд хэсгээр хур тунадас, уулархаг нутгаар цас орно. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи зүүн өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр, баруун болон төвийн нутгийн өмнөд хэсэг, говийн нутгийн зарим газраар секундэд 18-20 метр хүртэл ширүүсч цасан болон шороон шуурга шуурна. Хүйтэрч Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 3 градус хүйтнээс 2 градус дулаан, Алтайн өвөр говь, говь болон зүүн зүгийн нутгийн зүүн хэсгээр 11-16 градус, бусад нутгаар 3-8 градус дулаан байна.
Улаанбаатар хотод:
Үүлшинэ. Цас орно. Салхи зүүн өмнөөс баруун хойш эргэж секундэд 9-14 метр, зөөлөн шороон болон цасан шуурга шуурна. Хүйтэрч 3-8 градус дулаан байна.