A PHP Error was encountered

Severity: Warning

Message: Division by zero

Filename: helpers/image_helper.php

Line Number: 139

A PHP Error was encountered

Severity: Warning

Message: Division by zero

Filename: helpers/image_helper.php

Line Number: 140

A PHP Error was encountered

Severity: Warning

Message: Division by zero

Filename: helpers/image_helper.php

Line Number: 139

A PHP Error was encountered

Severity: Warning

Message: Division by zero

Filename: helpers/image_helper.php

Line Number: 140

Сонгинохайрхан дүүргийн 74 иргэн бичиг баримттай боллоо
Сонгинохайрхан дүүргийн 74 иргэн бичиг баримттай боллоо
2009.09.25

Сонгинохайрхан дүүргийн 74 иргэн бичиг баримттай боллоо

Өнгөрсөн зун орсон хүчтэй аадар борооны улмаас нийслэлийн олон айл өрхийн гэр орон урсч олон иргэн бичиг баримтгүй болсон. Ямар ч бичиг баримтгүй болсон иргэдийг бичиг баримтжуулах ажлыг төрийн зүгээс хийж байгаа. Иргэдийг бичиг баримтжуулах ажилд төрийн бус байгууллагууд оролцож эхэлсэн байна. Өнөөдөр Сонгинохайрхан дүүргийн 74 иргэн бичиг баримтын ямар ч зөрчилгүй боллоо.

Сонгинохайрхан дүүрэг өнгөрсөн долдугаар сарын 22-нд орсон хүчтэй аадар бороо, мөндрийн улмаас гэр байшингаа усанд автуулж иргэний үнэмлэх, бичиг баримтаа үрэгдүүлсэн 74 иргэнд өнөөдөр шинээр бичиг баримтыг нь бүрдүүлж өглөө. Байгалийн гамшгаас болж ямар ч бичиг баримтгүй болсон иргэдийг бичиг баримтжуулах ажлыг Сонгинохайрхан дүүргийн Иргэний Бүртгэлийн тасаг “Кама сервис интернэшнл” төрийн бус байгуулагын санхүүжилтээр хийсэн юм. Бичиг баримтаа үерийн усанд алдсан иргэдийн иргэний үнэмлэх, төрсний гэрчилгээ, гэрлэлтийн гэрчилгээг нь шинээр олгох ажил ямар ч үнэ төлбөргүйгээр хийсэн байна.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.