27-28-нд манай орны ихэнх нутгийг хамран хүчтэй цасан шуурга шуурна
2009.12.21

27-28-нд манай орны ихэнх нутгийг хамран хүчтэй цасан шуурга шуурна

Одоогийн байдлаар нийт нутгийн 70 гаруй хувьд нь цасан бүрхүүлтэй байгаагаас 30 орчим хувьд нь 5 см-ээс зузаан, 15 орчим хувьд нь 10-29 см, Увсын Наранбулаг, Завханы Нөмрөг, Тосонцэнгэл, Цагаанхайрхан, Архангайн Түвшрүүлэх зэрэг суманд 30-40 см зузаан цастай байна.12 дугаар сарын 10-даас эхлэн нийт нутгаар хүйтний эрч чангарч 10 хоног жиндүү хүйтэн байлаа. Увс нуур, Дархадын хотгор, Идэр, Тэс голын саваар шөнөдөө 40-46 градус хүрч хүйтэрлээ. Харин өнөөдрөөс Баруун аймгуудын нутгаар цаашдаа 22-ны өдрийг хүртэл ихэнх нутгаар хүйтний эрч одоо байгаагаас 5-10 градусаар сулрах төлөвтэй байна.

Өвлийн улиралд манай орны нутагт цаг агаар тогтуун, жиндүү хүйтэн байдаг боловч цаг агаар эрс муудаж хүчтэй салхи, цасан шуурга шуурч хүйтний эрч эрс чангарснаас олон хүн төөрч амь насаа алдаж байсан гашуун сургамж байсан.

2007 оны 12 дугаар сарын 27-28-нд манай орны ихэнх нутгийг хамран хүчтэй цасан шуурга шуурч, Говь-алтай, Баянхонгор, Өвөрхангай, Өмнөговь, Дундговь, Дорноговь, Сүхбаатар аймгийн нутаг, Архангай,Төв, Булган, Хэнтий аймгийн өмнө талын сумын нутгаар салхины хурд 16-24 м/с, Говь-алтайн Алтай, Бугат, Өмнөговийн Булган, Цогт-овоо, Дундговийн Луус суманд 28-34 м/с хүрч цаг агаарын онц аюултай үзэгдэл болж 77 хүн төөрч 7 хүн амь насаа алдаж, авто замууд цасанд хаагдаж байсан байна.

Энэ сарын 22-нд Баруун аймгуудын нутгаар, 23-нд нутгийн баруун хэсгээр, 24-нд ихэнх нутгаар, 25-нд Баруун аймгуудын нутгаар цас орно.22-нд Баруун аймгуудын нутгаар салхи 14-16 м/с, 23-24-нд ихэнх нутгаар 18-24 м/с, ялангуяа Говь-алтай, Өмнөговь, Өвөрхангай, Дундговь, Дорноговь аймгийн зарим нутгаар салхи 28-30 м/с хүрч онц аюултай үзэгдэл болно.

23-нд нутгийн баруун хагаст 24-нд нийт нутгаар хүйтний эрч дахин чангарч Увс нуур болон Дархадын хотгор, Идэр ,Тэс, Буянт,Байдраг голын сав газраар шөнөдөө 45-50 градус өдөртөө 34-39 градус, Хараа, Ерөө, Туул, Хэрлэн зэрэг голуудын саваар шөнөдөө 37-42 градус өдөртөө 25-30 градус бусад нутгаар шөнөдөө 29-34 градус өдөртөө 20-25 градус хүйтэн байна.

Хүчтэй цасан шуурга шуурч хүйтний эрч эрс чангарснаас мал уруудах, осгох, уул давааны зам цасанд хаагдах, төвлөрсөн халаалт доголдож хөлдөж болзошгүй тул нийт байгууллага, ард иргэд, малчид, тээвэрчдийг урьдчилан сэргийлэх бүх талын арга хэмжээ авахыг хэрэгтэй байна.

Монгол Улсын Засгийн газрын 2000 оны 190 дүгээр тогтоолоор салхины хурд 16 м/с ба түүнээс их үед , 6 цагаас дээш хугацаагаар цасан шуурга шуурах, эсвэл салхины хурд 28 м/с хүрэхэд онц аюултай буюу гамшигт үзэгдэл гэж үздэг тул бид ийнхүү амралтын өдрүүдээр та бүхэнд мэдээллийг хүргэж байна.

Цаг уур орчны шинжилгээний газар
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.