Д.Очирбат: Эрүүл мэндийн салбарын санхүүжилтийг өргөжүүлнэ
2010.12.20

Д.Очирбат: Эрүүл мэндийн салбарын санхүүжилтийг өргөжүүлнэ

-МАН байнгын хороодоо залуучуудаар цус сэлбэлээ-
Ардын намын бүлгийнхэн байнгын хорооны дарга нарынхаа нэрийг баасан гаригийн чуулганы хуралдаанд оруулж батлууллаа. УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Арвины оронд УИХ-ын гишүүн Д.Очирбатыг нэр дэвшүүлснийг гишүүдийн 95.9 хувийн саналаар баталлаа. УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ө.Энхтүвшингийн оронд УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатарыг нэр дэвшүүлснийг 100 хувийн саналаар дэмжив. Мөн УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга Б.Бат-Эрдэнийн оронд УИХ-ын гишүүн Д.Од-баярыг 97.9 хувийн саналаар баталж, УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэнгийн оронд УИХ-ын гишүүн Д.Хаянхярвааг 97.8 хувийн саналаар батлав. 

АН-ын бүлгийнхэн энэ долоо хоногт байнгын хорооны дарга нараа шинэчлэх саналаа УИХ-д оруулж шийдүүлэх аж. МАН-ын бүлгийнхний хувьд энэ удаагийн байнгын хорооны даргын албан тушаалын төлөөх өрсөлдөөн нэлээд хүчтэй өрнөж, хэд хэдэн хүн нэр дэвшжээ. Өмнөх дарга нар нь ч улиран ажиллахыг хүссэн тохиолдол гарсан байна. Гэхдээ санал хураалтаар асуудлыг шийдвэрлээд, олонхын санал авсан нь эдгээр дөрвөн гишүүн юм. Ямартай ч энэ удаа тус бүлгийнхний хийсэн сонголт нь парламентын ангийн залуучууд төдийгүй мэргэжлийн хүмүүс байгаа нь анхаарал татаж байна. Байнгын хорооны даргаар томилогдсоных нь дараа тэдэнтэй уулзаж, сэтгэгдлийг нь сонслоо.
-Бүлгийн гишүүдийнхээ дэмжлэгийг авч, байнгын хорооны дарга болсонд тань баяр хүргэе?
-Намын бүлэг дээр нэлээд ярилцаж, 22 хүний санал авч сонгогдлоо. Бүлгийн гишүүд маань надад ингэж итгэл хүлээлгэж байгаад баяртай байна. Энэ итгэлийг нь дааж ажиллана.-Та мэргэжлийн хүн болоод ч тэр үү эрүүл мэндийн салбарыг нэлээд шүүмжилдэг. Нийгмийн бодлого, боловсрол,соёл шинжлэх ухааны салбарыг хөгжүүлэхэд юунд түлхүү анхаарах вэ?-Ер нь манай гишүүд намайг сонгосон нь эрүүл мэндийн салбарт маш их хүндрэл учирч байгаатайхолбоотой юм. Тиймээс мэргэжлийн байнгын хороог нь мэргэжлийн хүн удирдах ёстой гэж үзсэн. Эрүүлмэндийн том том хуулиудыг боловсронгуй болгоход гол анхаарлаа хандуулна. Монгол хүний эрүүл мэндийн төлөө бүх аймаг, сум орон нутагт хуучирсан тоног төхөөрөмж хэрэглэж хэрэгтэй байна. Тендер авчхаад чанарын шаардлага хангахгүй тоног төхөөрөмж,эмнэлгийн хэрэгсэл нийлүүлдэг байдлыг зогсоох зайлшгүй шаардлага тулгарсан. Энэ бүхэнд анхаарлаа хандуулж ажиллана Зөвхөн эрүүл мэнд гэлтгүй энэ салбарууд бүгд адил шүү дээ. Гэхдээ энэ бүхнийг зөвхөн төсвөөс санхүүждэг биш, санхүүжилтийн олон эх үүсвэртэй, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх чиглэлд байнгын хороо илүү анхаарал тавих ёстой. Гадаад харилцаагаа өргөжүүлэх чиглэлээр тодорхой ажлууд хийх хэрэгтэй байна.