Г.Баярсайхан: Цаасан дээр л бууснаас биш эдийн засагт түлхэц болохгүй байна
Өнгөрсөн хугацаанд батлагдсан хууль, тогтоолуудаас эргэн харах, засан сайжруулах ямар зохицуулалт байгаа талаар УИХ-ын зарим гишүүдээс тодруулсан юм.
Г.Баярсайхан.
-Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийнхэрэгжилт тун тааруу байгаа. Ер нь хэрэгжиж ч эхлээгүй. Үүнийгхэрэгжүүлэх яам, агентлагууд үүнд санал санаачлагатай оролцох хэрэгтэй. Уул уурхайнхны лоббины улмаас ийм байдалд орсон. Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухайхууль гээд бас нэг хууль байна. Зүгээр цаасан дээр л бууснаас биш эдийн засагт түлхэцболох хууль болж чадаагүй. Одоо тухайн хуулийн үйлчлэлд хамаарагдсан уул уурхайн компаниуд ихээхэн хэмжээний нөхөн олговорнэхэж байна. Үүнийх нь хариуд Монголын төр ухагдаж, эвдэгдсэн байгалийг нөхөн сэргээх мөнгийг нэхэх хэрэгтэй.