2010.10.01

Усны гачигдлаас гаргах гэж хичээсээр

Аймгийн төвийн ундны усны эх үүсвэр багассантай холбоотойгоор Алтай хот, Есөнбулаг сумын хэмжээнд усны хязгаарлалтад орсон. Энэ байдалд дүгнэлт хийн усны асуудлыг хариуцдаг “Ундарга-Алтай” ОНӨААҮГ-ын усны худгийн өнөөгийн байдалтай газар дээр очиж танилцаад худгийн усны ундарга багассан шалтгаан, усны гачигдлыг хэрхэн шийдэх талаар холбогдох хүмүүстэй уулзан, уг асуудлыг төр засгийн төвшинд тавьж, улмаар холбогдох хүмүүст цаг алдалгүй шийдэх үүргийг өгсөн. Богино хугацаанд Алтайчуудаа усны гачидлаас гаргах боломжийг эрэлхийлсний хүчинд ундны усан хангамжийг нэмэгдүүлэхээр нийтийн аж ахуйн үйлчилгээг сайжруулах төсөлд хамруулан 280 сая төгрөгийн санхүүжилт бүхий аймгийн төвөөс 2.3 км зайнд орших цэвэр усны худаг хүртэл суваг татах, цахилгааны асуудлыг ч бас шийдээд байна. Энэ нь аймгийн ундны усан хангамжийн эх үүсвэрийн нэмэгдүүлэхэд ихээхэн ач холбогдолтой. Мөн аймагт шинээр усны эх үүсвэр бий болгох талаар 2011 оны төсөвт 1.04 тэрбум төгрөгийг суулгахаар ажиллаж байна.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.