Байгалийн “эзэд” чууллаа
"SS club''-ын хурлын танхимд ус, ой, ургамал амьтан гэхчилэн хүрээлэн буй орчны зураг бүхий самбар өрөөстэй байлаа. Самбарын гол хэсэгт өрсөн гоёмсог сандлуудад нийслэлийн болон орон нутгийн 300 гаруй төлөөлөгч тухалсан харагдана. Байгаль орчны төрийн бус байгууллагынхан хоёр жилийн дараа дахин чуулж буй ньэнэ ажээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд С.Батболдын мэндчилгээ, илгээлтийг бие төлөөлөгч нap нь дэвшүүлсний дараа Монголын байгаль орчны иргэдийн зөвлөлийн тэргүүн Ж.Батболд "Байгаль орчны төрийн бус байгууллагуудын төлөвшил, цаашдын чиг хандлага" сэдэвт илтгэл тавьснаар хоёрдугаар зөвлөлгөөн эхэллээ. Түүнчлэн БОАЖ-ын сайд Л.Гансүх "Төр, Төрийн бус байгууллагын түншлэл-эрэл хайгуул, алхам" сэдэвт илтгэл хэлэлцүүлж, төлөөлөгчдийн сонирхсон асуултад хариулсан юм. Зөвлөлгөөний завсарлагааны үеэр төлөөлөгчдийн сэтгэгдлийг сонслоо.
Ц.Батбаяр: Бидэнд гурван амыг хамгаалах санал тавьсан
/Байгаль хамгаалах шүхэрчдийн холбооны тэргүүн/
-Холбооныхоо үйл ажиллагааны талаар танилцуулаач?
-Манай холбоо нь 1997 онд байгуулагдсан. Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, тэмцэх үйл ажиллагаа явуулдаг. Энэ хурлаар байгаль хамгаалах төрийн бус байгууллагууд ямар бодлого баримтлах, хэрхэн нэгдэн ажиллах тухай хэлэлцэж зөвлөлдөж байна. Маргааш удирдах зөвлөлийн гишүүдээ сонгоно. Ер нь байгаль хамгаалах үйлсэд шударга, шуналгүй хүн л ажиллах хэрэгтэй.
-Танай холбооны гол онцлог юу вэ?
-Ой хээрийн түймэртэй тэмцэх шүхэрчид бий. Бид байгаль хамгаалах" ажил хаана хэрэгтэй байна тэр бүхэнд хүрч очихыг эрмэлздэг. "Тухайлбал, бид 70 га газар бүхий амыг долоо дахь жилдээ хамгаалж байна. Өнөөдрийн зөвлөлгөөнөөр БОАЖЯ, Ойн газраас бидэнд гурван амыг хамгаалах санал тавьсан.
Л.Сэлээд: Ой модыг түлшинд ихээр хэрэглэж байгаа нь харамсалтай
/Завхан аймгийн төлөөлөгч/
-Таанхдугаарзөвлөлгөөнд оролцож байв уу?
-Тийм. Өвөө нь Завхан аймгийн төрийн бус байгууллагуудын дэргэд Сурвалжлан сурталчлах хэсгийн ажилтан. Байгаль хамгаалах үйлсэд нэгдээд 30 гаруй жил болж байна.
-Зөвлөлгөөний гол асуудал нь юу байна?
-Байгаль хамгаалах сэтгэлтэй хүмүүс нэгдэн тулгамдаж буй асуудлаа хэлэлцэж, гарах арга замаа тодорхойлж, аймаг бүртээ юу хийхээ зөвлөлдөж байгаа нь сайшаалтай байна. Эзэнгүй болсон байгаль дэлхийгээунаган иргэд нь хайрлаж, хамгаалахгүй бол өөр хэн ч сэтгэл гаргахгүй шүү дээ.
-Аймгийн хэмжээнд байгаль хамгаалах ажлыг хэр хийдэг вэ?
-Манай аймагт нүүрс байхгүй учраас ой модыг түлшинд өргөнөөр хэрэглэдэг. Мөн жижиг уурын зуух олонтой болохоор агаарын бохирдол ихтэй. Отгонтэнгэр уулын тахилга дөрвөн жилд нэг удаа болдог. 2007 оны тахилгад 20 гаруй мянган хүн оролцсон нь сайшаалтай ч хогоо ил задгай хаяж, байгаль бохирдуулсан нь харамсалтай санагддаг. Завхан аймагт дэд бүтэц муу хөгжсөн ч алт, зэс олборлож байгалийн унаган төрхийг сүйтгэхгүй байгаад баяртай байдаг. Хоёрдугаар зөвлөлгөөндөө ганзага дүүрэн ирсэн төлөөлөгчид хоёр өдөр номын дуу сонсох бөгөөд өнөөдөр Монголын байгаль орчны зөвлөлийн дүрмийг хэлэлцэн Удирдах зөвлөл, Хяналтын зөвлөлийн гишүүдийг шинээр нэр дэвшүүлэн, санал хураалтаар сонгох юм байна.