Д.Очирбат: Эрүүл мэндийн салбарын тогтолцоо гажигтай байна
-Та УИХ-д жирийн гишүүн байхаа больж, байнгын хорооны даргаар сонгогдоод удаагүй байна. Нийгэм, боловсрол, эрүүл мэнд, соёл, шинжлэх ухааны гээд олон салбарын төрийн бодлогыг тодорхойлох чухал алба. Хамгийн түрүүнд юу хийхээр төлөвлөж байна вэ?
-Юуны өмнө "Монголын үнэн" сонины хамт олондоо ууган хэвлэлийн галыг манаж, Монгол Ардын Намын үзэл бодол, үйл ажиллагааг олон нийтэд хүргэх үүргээ нэр төртэй гүйцэтгэж байгаад талархал илэрхийлье. НББСШУ-ы байнгын хороо нийгмийн өргөн хүрээний салбарыг хамарч, Эрүүл мэнд, Боловсрол, Нийгмийн хамгааллын гэсэн гурван яамыг хариуцдаг. Ард түмний амин чухал асуудлыг хөнддөг салбарын төрийн бодлогын хороог удирдах үүрэг хүлээсэн хариуцлагаа ойлгож, ухамсарлаж байна.Эрүүл мэндийн асуудал салбараараа доголдсон, бусдаас хоцрогдмол хөгжилтэй гэдгийг хэн хүнгүй хүлээн зөвшөөрдөг. Тийм учраас энэ салбарын санхүүжилт, ажиллагсдын ажиллах орчин нөхцөл, цалин, хангамжийн асуудлыг цогцоор шийдэх хэрэгтэй. Салбарын хөрөнгө оруулалт,бүтэц, зохион байгуулалт, төсөв санхүү, нийгмийн баталгаа тун хязгаарлагдмал байна, Монгол хүн эх орондоо үзлэг, оношлогоо хийлгэж, эмчлүүлэх боломжийг бий болгох нь цогц шинэчлэлийн нэг хэсэг. Эмч мэргэжилтэй төрийн түшээгийн хувьд, "Монгол эрүүл хүн", "Эмч" хөтөлбөрүүдийг дэвшүүлэн тавихаар төлөвлөж байна. Монгол хүн жилдээ нэг удаа эрүүл мэндийн үзлэгт хамрагддаг боломжийг бий болгоно. Нийслэлд дэлхийн стандартад нийцсэн үйлчилгээтэй, нэгдсэн оношлогоо, эмчилгээний төв ойрын үед барих шаардлага бий, Уул уурхай, зам, барилгад хэдэн тэрбумаар хөрөнгө оруулалт хийдэг байж хүн ардынхаа эрүүл мэндэд хөрөнгө оруулахгүй байж таарахгүй. Тэр бүү хэл хадгаламж, зээлийн хоршооны хохирогчдын нөхөн олговорт хүртэл З5 тэрбум төгрөг өгч байсан.Тэгвэл ийм хэмжээний хөрөнгийг монгол хүнийхээ эрүүл мэндэд зориулж, иж бүрэн үйлчилгээтэй төв яагаад байгуулж болохгүй гэж. Боловсролын салбарт цэгцлэх асуудал олон байна. Борооны дараах мөөг шиг чанартай, чанаргүй их дээд сургуулиудад стандарт тогтолцоо бий болгоно.
ЕБС-иудын суудлын тоо, чанар, хүртээмжид анхаарч, хууль, эрх зүйн хэрэгжилтийн хяналтыг хатуу тавина. Хөдөлмөр эрхлэлтийн асуудалд Засгийн газар, Ерөнхий сайд багагүй анхаарч, энэ оныг Хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх жил болгон зарлалаа. УИХ бодлого, зохицуулалтыг боловсронгуй болгоход анхаарч ажиллах шаардлагатай. Жил болгон хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх чиглэлээр багагүй мөнгө төлөвлөдөг. Гэтэл хэнийхээс ямар хүн ажлын байртай болоод, өрхийн орлогоо нэмэгдүүлэв гэдэг тодорхой судалгаа байдаггүй. Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлнэ гэж зээл авчхаад зах дээр Хятадын хуурамч бараа авчирч зараад байна уу, зориулалтаар нь ашиглаж байна уу гэдгээ бодитой хянаж чадахаа больчихсон, Ийм хяналтыг сайжруулах чиглэлээр түлхүү ажиллана. Ирэх гурав-дугаар сард манай байнгын хороо хөдөлмөр эрхлэлтийн чиглэлээр НХХЯ-ны нээлттэй сонсголыг авч хэлэлцэх бодол-той байна, Өв соёл, шашин шүтлэг, уламжлалт ёс заншил гэхчлэн олон асуудал манай хорооны бодлогод зангидагдаж байдаг, Салбар бүрийн бодлогыг эргэн нягталж, хяналт шалгалтыг сайжруулах чиглэлд ерөнхийдөө анхаарч ажиллахаар төлөвлөж байна,
-Халамжийг хавтгайруулж олгож байгааг хэзээ болих вэ.Хуульд энэ чиглэлээр өөрчлөлт орох уу?
-Халамж, тэтгэвэр, тэтгэмжийн бодлого гэдэг бол энэ бүхнийг яг хүртэх ёстой хүмүүст нь л хүргэх тухай бодлого, Би 10 жил төрийн байгууллагад ажиллахдаа халамж хүртдэг ядуу хүмүүстэй ажилладаг байсан. Өнөөдөр ядуурал их байна, тэр бүр айл болгож ажилтай орлоготой байж чадахгүй байна, Ийм хүмүүстээ халамжаа үзүүлэх ёстой, Манай нам тэр тусмаа зүүн төвийн үзэл баримтлалтай нам учраас энэ бодлогоо улам боловсронгуй болгохын төлөө ажиллах ёстой, Түүнээс бус бусдын аман яриагаар халамжаас татгалзах асуудал байхгүй. Хавтгайрсан халамж гэж юуг хэлээд байна вэ.”эх орны хишиг сангаас сар бүр өгч байгаа мөнгийг зарим нь үүнд хамааруулж яриад байх шиг байна. Гэтэл үүнийг Халамжийн хуулиас өөр хуулиар зохицуулж байгаа. Улстөрийн амлалтын үр шим үү, хувь хишиг түгээлт гэнэ үү, өөрсдийнхөөрөө ойлгоод, ярьж байгаа. Халамжийн бодлого тусдаа асуудал. Харамсалтай нь халамж авах хүмүүсийн тоо жил ирэх тусам нэмэгдэж байгаа. Үүнд л төр анхааръя
-Эрүүл мэндийн даатгалын тогтолцоонд ямар шинэчлэл хийх вэ?
-Эрүүл мэндийн хуулийн дараа Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийг хэлэлцэнэ. Эрүүл мэндийн даатгалын бодлого бодит амьдралд хүндээ хүрч чадахгүй байгаа. Цалин, орлогоосоо даатгалаа төлөөд л байдаг, яг эмнэлэгт очиход ор хоногийн төлбөрөөс хэтэрдэггүй, Эрүүл мэндийн даатгалын салбарыг аль нэг яамны харьяанд байлгах биш, бие даасан агентлаг болгох хэрэгтэй гэж боддог. Таны өвчнийг сайн эмчилсний төлөө агентлагаас эмнэлэгт мөнгө төлдөг зарчимд шилжих ёстой.
-Нийслэлээс сонгогдсон гишүүний хувьд, мөн байнгын хорооны даргын хувьд нийслэлчүүдийн эмнэлэг, сургуулийн чанар, хүртээмжийг нэмэгдүүлж,сайжруулах чиглэлээр юу хийх вэ?
-Нийслэл хотынхоо ажил амьдрал дунд хутгалдаж явдаг хүний хувьд миний санаа сэтгэлээ чилээж явдаг зүйлүүд бол энэ, Хөдөө орон нутгаас өдөрт бараг хэдэн мянгаараа хүмүүс шилжин ирж байна. Улаанбаатар хотын анхны төлөвлөлтийг 500-600 мянган хүнтэй байхаар төсөөлж хийж байсан. Гэтэл өнөөдөр нийслэлийн хүн амын тоо нэг сая давсан, Тэртэй, тэргүй хүндрэл бэрхшээлтэй байгаа эрүүл мэнд, боловсролын байгууллагад дахиад ачаалал нэмэгдчихээр байдал ямар болох нь тодорхой. Ачаалал хэтэрсэн сургууль, цэцэрлэггүй, чанаргүй эмнэлгийн үйлчилгээгүй болохын төлөө ажиллах том бодол бий, Аав, ээж нь санаа зовох зүйлгүй ажлаа хийгээд, хүүхэд нь стандартад нийцсэн орчинд сурч, хүмүүждэг нөхцөлийг л бий болгох хэрэгтэй, Уламжлалт сурган хүмүүжүүлэх ухаан болон ёс зүйн сургалтыг цэцэрлэг, сургуулийн сургалтын агуулгад оруулж өгмөөр санагддаг, Бид өнөөдөр энд тэндээс баахан ном хуулаад, сургалт явуулж байгаа, Гэтэл хүнийг хүн болгох, ирээдүйд өрх гэрээ авч явж, аав, ээж болох суурь хүмүүжлийг өгч чадахгүй байна.Тийм учраас сурах орчноос гадна сургалтын агуулгад өөрчлөлт хийх ёстой. Манай байнгын хороо Шинжлэх ухааны академитай хамтран гаргах шийдвэрээ шинжлэх ухааны үндэслэлтэй болгохоор ярилцаж байна. Бид өнөөдөр л гэнэт бодлого гаргаад, судалгаа хийгээд байгаа мэт яриад байгаа болохоос Оюутолгой, Таван толгойн асуудлаар л гэхэд Шинжлэх ухааны академи аль 20 жилийн өмнө тооцоо судалгаагаа гаргачихсан байх жишээтэй. Хаанаас усаар хангах, хаана ямар үйлдвэр барих, боловсон хүчнээр хэрхэн хангах гэхчлэн Монголын эрдэмтдийн бүхэл бүтэн судалгаа байна. Гэтэл манайхан гэнэт өнөөдөр л гадны хэдэн нөхөр орж ирээд юм хийгээд байгаа мэт ойлгодог. Эрүүл мэнд, боловсрол гэхчлэн салбаруудынхаа бодлогын шинжлэх ухааны үндэслэлийг академитай хамтран хэрэгжүүлж байхаар бид санал нэгдлээ.
- Сурах орчин, эрүүл мэндээ хамгаалуулах орчин нөхцөлийн тухай ярихад хөрөнгө мөнгөний асуудал сөхөгддөг. Гэтэл ийм нийгмийн "асуудлуудад хөрөнгө төсөвлөхөд төрийн түшээд жаахан хойрго ханддаг. Энэ байдал өөрчлөгдөж байгаа юу?
-Хөрөнгө мөнгөний асуудал эхнээсээ шийдэгдэж байна. Тухайлбал, миний санаачилгаар нийслэлээс сонгогдсон гишүүдийн идэвх, зүтгэлээр бүх дүүрэгт усан спортын төвтэй, өвөл, зунгүй ажиллах 1000 хүний суудалтай спорт цогцолбор барих хөрөнгийг төсөвт суулгасан, Хаа байсан хол спортын ордонд хүн очиж чөлөөт цагаа өнгөрөөх боломжгүй. Харин хажуудаа байгаа заал руу өдөр болгон ч гүйгээд байж мэднэ. Аливаа үйлчилгээ хүндээ ойр байхыг чухалчилдаг хүн, би. Эрүүл мэндийн сайд С.Ламбааг би шүүмжилж байсан. IV төрөхийг хаа байсан Яармагт барих шаардлагагүй. Хайлаастад оршин суудаг эх хаа байсан Яармагийн дэнжид очиж төрөх гээд замын түгжрэлд орж явсаар байтал замдаа төрчих юм биш үү, Төрнө гэдэг хормын л асуудал. Дээр нь тэр хол явдаг түргэний машин, бензин тос нь хаана байна вэ, Тэрнийхээ оронд Яармагт эмнэлэг барих гэж байгаа 16 тэрбумаа хуваагаад дөрвөн дүүрэгт цомхон төрөх эмнэлэг барьчхаж болно, Гэвч харамсалтай нь асуудал шийдэгдээд явсан. Ер нь бол эмнэлэг, сургуулийн үйлчилгээ хүндээ ойр байх хэрэгтэй. Цаашдаа эмнэлгүүдийг аль болох иргэдэд ойртуулж, ялгаа заагийг гарган хөгжүүлэх шаардлагатай, Төсөв, санхүүжилтийн асуудлыг ч аль болох өөрийгөө хөгжүүлэхэд чиглүүлэх хэрэгтэй, Өнөөдөр ЭМЯ тендер зарлаад, гаднаас долоо, найман тэрбум төгрөгийн эм авдаг, Гэтэл нөгөө олон тэрбумаар голдуу хуучирсан, дэлхийн эрүүл мэндийн байгууллагад хэрэглэх жагсаалтаас хасагдсан эм авчирч, шахдаг. Уг чанартаа хамгийн өндөр технологиор бүтээгдсэн, сүүлийн үеийн шинэ эм авч ирэх шаардлага тавих ёстой, Боловсролын байгууллага аль ч шатандаа доголдолтой байна. Цэцэрлэгт хүмүүжих ёстой бага насны хүүхэд орноосоо хүлүүлж, баганаасаа уяулаад гэртээ ганцаараа өнжиж байна.Гал аваар,үер усны аюулд өртөх тохиолдол ч олон. Тийм учраас эрүүл мэнд, боловсролд анхаарахын зэрэгцээ ер нь ирээдүй хойч болсон хүүхдийн асуудлыг цогцоор шийдэхийн төлөө ажиллана.
-Та тендерийн асуудлыг хөндлөө. Тэр тусмаа эрдэнэт хүний амь насыг хариуцдаг эрүүл мэндийн салбарын яам жагсаалтаас хасагдсан эм авчирч шахдаг гэхлээр наанадаж хүн ёс, ёс суртахуун талаасаа ярихад эмзэглэмээр асуудал. Энэ гажиг чухам юундаа байна вэ. Хяналт, шалгалт хийхгүй байна уу, хуулийн орчин тааруухан байна уу,эсвэл ерөөс тогтолцоо нь болохгүй байна уу?
-Эрүүл мэндийн салбарт эмийн тендер зарлахдаа үнэ багатайг оруулж ирэх шалгуур тавивал хамгийн хуучирсан, стандарт шаардлага хангаагүй эм л оруулж ирэх нь ойлгомжтой. Үнэтэй эм авч дийлэхгүй. Тийм учраас зөвхөн эрүүл мэндийн салбарт ашгийн бус, хүмүүнлэгийн хандлагатай эм хангамжийн улсын байгууллага байх шаардлагатай. Эм хангамжийн байгууллагууд, эмийн сангууд өнөөдөр бүгд хувийнх. Мал эмнэлэг бас адилхан.Тогтолцоо гажигтай байгаагийн илрэл энэ. Үнэ хямдтайг сонгох ойлголтоо эм хангамжийн асуудалд ядахдаа больё л доо. Орчин үеийн дэлхийн эрүүл мэндийн байгууллагад хүлээн зөвшөөрөгдсөн эмийг зөвхөн оруулж ирдэг системд шилжье. Цаагуур чинь эмийн бизнес цэцэглэж байгаа биз дээ. Хэн дуртай нь хар зах дээр бөөндөөд зарж байна. Хойд, урд хөршөөс орж ирж байгаа эмийн 35 хувь нь хуурамч гэсэн тоо гарсан, Би эрүүл мэндээ илааршуулья гэж эм уухад миний уусан эмийн 35 хувь нь хуурамч байх нь. Уг нь бол мэргэжлийн байгууллагын хяналт дор, стандарт шаардлага хангасан эмийн сөнд л эм худалдаалах ёстой. Эм гэдэг Эрээний бараа зардаг лангуун дээр байх ёстой зүйл биш, Өнөөдөр эмч жор бичиж өгөхөө больсон, Эмчийн жорын дагуу эм зүйч тэр эмийг бэлтгэж өгдөг номтой. Гэтэл манайхан захын нэг эмийн санд ороод эмийн санчаар уух эмээ заалгаад авдаг, Эмч хүн наад зах нь таны уух эмийг зааж өгөх гэж л эмч болсон. Гэтэл яахаараа эмийн санчаар уух эмээ заалгах ёстой гэж, Энэ мэтчилэн эмийн хэрэглээ, хангамжаас эхлээд цэгцлэх асуудал тун олон байна,
-Эрүүл мэндийн салбарын удирдлагыг мэргэжлийн хүн байх ёстой гэдэгтэй Та санал нийлдэг үү. Жишээ нь, С.Ламбаа сайд мэргэжлийн бус гээд багагүй шүүмжлэлд өртдөг. Өнөөдрийн ЭМЯ-ны удирдлагад хэр сэтгэл хангалуун явдаг вэ?
-Монгол Ардын нам, Ардчилсан нам Засгийн газрыг 60:40 хувийн харьцаагаар байгуулсан, 40 хувийн квотод ЭМЯ орсон учраас С.Ламбаа гэдэг багш хүн сайд болсон, Уг нь эрүүл мэндийн салбараас гарсан хүн удирдвал илүү өөриймсөг сэтгэлээр хандана гэж боддог. Хэн нэгэн намын харьяаны улс төрч дөрвөн жил дураараа дургиж, эм, тендер, боловсон хүчний бүх асуудлыг бужигнуулчхаад гараад явчихдаг, Дараагийн дөрвөн жил ийм байдал дахиад л давтагдана, Ингээд байхлаар ийм чухал салбарын уламжлагдан хөгжих алтан зарчим алдагдаж байна, Салбартаа үнэхээр санаа тавивал хийж, шийдвэрлэх зүйл түм бумаараа. Эрүүл мэндийн тусламж,үйлчилгээ яагаад хүндээ хүрэхгүй байна. Нөгөө хэдэн эмнэлгийнхээ ажилтнуудад цалинг нь өгч л байвал болох мэт өнгөц ханддаг. Олон улсын жишиг, стандартад нийцсэн иж бүрэн оношлогооны ганц эмнэлэг өдий олон жил барьж болоогүйн учрыг гайхдаг. Үе үеийн Эрүүл мэндийн сайдууд нэг нь ч ийм юм хийгээгүй. Аль 20, 30 жилийн өмнө байсан эмнэлгүүд л яг хэвээр байж байдаг. Ийм учраас л ард түмэн шүүмжлээд байна. Би ганцаараа шүүмжлээгүй. Эрүүл мэндийн салбар нэг л болохгүй байгааг бүгдээрээ харж байгаа. Ер нь болдог бол УИХ-д салбар бүрийн төлөөллийг квотоор оруулж ирмээр юм шиг санагддаг. Эрүүл мэндийн салбарын гишүүн 76 дотроо гуравхан байна. Гэтэл хуульч, эдийн засагч, багш нар хорин хэд, гучин хэдүүлээ бий. Эмч гишүүн олон байвал улс орны энэ том салбар арай өөр болох болов уу гэж боддог л юм,
-Та юуны эмч вэ. Мэргэжлээрээ олон жил ажилласан уу?
-Би уламжлалт анагаах ухааны эмч. Анагаах ухааны их сургуульд хоёр жил багшлаад ерөнхийдөө төр Захиргааны байгууллагад шилжсэн
-Монгол Ардын Намын батлах шинэчлэх ажил ид өрнөж байна. Та энэ үйл ажиллагаанд оролцож байна уу. Ардын намын батлах өвөртлөх гишүүдийнхээ уур амьсгалыг хэр мэдэрч байна?
Би өнгөрсөн бямба, ням гаригт Чингэлтэй дүүргийн ихэнх хороогоор явж, батлах шинэчлэх үйл ажиллагаанд оролцсон, Манай намын гишүүд шинэчилсэн батлахаа өндөр идэвхтэй ирж авч байна, Үүр бүрт дээд тал нь 14, доод тал нь хоёр хүн намд шинээр элсэж байхтай таарлаа, Би тэр хүмүүст хандаж "Дэлхийд 90 жилийн түүхээрээ гайхагдаж, улс орноо өдий зэрэгт хүргэсэн Монгол Ардын Намд тавтай морил" гэж хэлж байгаа, Шинэ батлахаа авахаар Ардын намын гишүүд баярын дээлээ өмсөөд, костюмаа сольчихсон, бүх одон, медалиа зүүгээд асар их хүндэтгэж ирж байна, Батлахаа аваад сэтгэл нь хөдлөөд эх орныхоо тухай дууг хамтдаа дуулж байна. Батлах шинэчлэх үйл ажиллагаа улс орон даяар баяр ёслол, хүндэтгэлийн байдалтай болж байгаад миний сэтгэл ч хангалуун байна,
-Монгол Ардын Нам гэсэн нэрийг хүлээн зөвшөөрөхгүй, МАХН-тайгаа үлдэнэ гэсэн хэсэг хүн үйл ажиллагаа явуулж байгаа. Чингэлтэйд ийм санаа бодолтой хүмүүс байна уу?
-Би Чингэлтэй дүүргийн бүх хороонд очсон. Намын шинэчилсэн батлахаа авахгүй гэсэн хүн надтай таарсангүй, 66 жил намд гишүүн байгаа ахмад буурал, элсээд зургаа хонож байгаа залуутай хамт батлахаа авахтай таарсан, Хэн хэн нь итгэл үнэмшлээрээ л намынхаа үйл хэрэгт хандаж байна, Чингэлтэй дүүргийн Монгол Ардын Намаас баахан хүн л гарах гээд байгаа мэт яриад байгаа Надтай л лав л тийм санаа бодолтой хүн нэг ч таараагүйг бодоход тэр худлаа үг яриа.