Д.Очирбат: Эрүүл мэндийн даатгалын санг бие даалгах хэрэгтэй
УИХ –ын НББСШУ-ы байнгын хорооны дарга Д.ОЧИРБАТТАЙ намрын чуулганаар хэлэлцэгдэж байгаа гол гол томоохон хуулиудын талаар ярилцлаа.
-Танай байнгын хороогоор Жендерийн эрх тэгш байдлын тухай, Нийгмийн халамжийн тухай, Эрүүл мэндийн даатгалын тухай зэрэг маш чухал хуулиуд хэлэлцэгдэж байгаа. УИХ-ын намрын чуулган завсарлах дөхөж байна. Энэ хуулиуд батлагдаж амжих уу?
-НББСШУ-ны байнгын хороогоор нийгмийн салбарын бүх асуудал орж байдаг. Эрүүл мэнд боловсрол, хөдөлмөр нийгмийн хамгааллын гэх мэт. Доороо гурван том яамтай, Дээрээс нь соёл шинжлэх " ухаан, өв уламжлал, ургийн бичиг, эрэгтэйчүүд, эмэгтэйчүүд, залуучууд ахмадын асуудал гээд. Тиймээс ажлын маш ачаалалтай байгаа. Намрын чуулганаар хэлэлцэгдэж байгаа олон хуулийн төсөл бий. Үүний дотроос Жендерийн эрх тэгш байдлын тухай анх орж ирснээсээ хойш 16 жил болсон, хамгийн удаан түүхтэй урт настай хуулийн төсөл бий. Энэ хуулийг намрын чуулганаар гаргах бодолтой байна. Дараагийнх нь хөдөлмөр эрхлэлтийн асуудал. Засгийн газар хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ажлын байр нэмэгдүүлэх, ядуурлыг бууруулах жил болгон зарласан. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хууль, халамжийн хууль хэлэлцэгдэж байгаа. Хөдөлмөр эрхлэлтийн хуулиа мөн намрын чуулганаар гаргачих төлөвлөгөөтэй байна. Халамжийн хуульд зорилтот бүлэг дээр зөрөөтэй саналууд байгаа. Үүнийг ажлын хэсэг дээр нэгтгээд бас амжуулчих бодолтой байна. Хаврын чуулганд дамжиж орох хэд хэдэн хуулийн төсөл бий. Тамхины тухай, Эрүүл мэндийн тухай, Эрүүл мэндийн даатгалын тухай хууль, Ерөнхийлөгчийн өргөн барьсан оюутны тэтгэмж цалингийн тухай хууль байна.
-Жендерийн эрх тэгш байдлын тухай хуульд эмэгтэйчүүдийн сонгуулийн квотын талаар тусгах тухай асуудалд нэлээн маргадаг. Үүнийг ямар байдлаар тусгах . бол?
- Өнөөдөр энэ хууль улс төрд сонгуульд сонгох, сонгогдох эрэгтэй эмэгтэй квотын асуудал дээр гацаад байгаа. Би хууль батлуулах ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж байна.
Эмэгтэйчүүд УИХ-д өрсөлдөх квотыг тавиад өгөх гэхээр Сонгуулийн хуульд өөрчлөлт ороогүй учир шууд тавьж өгөх боломжгүй байгаа. Энэ хууль Монгол Улсын хувьд маш том, маш өргөн асуудал шийдэх, маш олон хамрах хүрээтэй учраас хуулиа батлах ёстой. Тийм учраас гацаад байгаа тэр хэсгийг түр хүлээлгэж Сонгуулийн хуулийг хэлэлцсэний дараа энэ асуудлыг хэлэлцэхээр болгож түр орхиод Жендерийн хуулиа гаргая. Квотын асуудал бол ганц л бүлэг шүү дээ. Бусад эрх зүйг нь батлаад гаргая гэж ажлын хэсэг шийдээд байнгын хороон дээр дэмжсэн. Одоо чуулганд орно.
-Танай байнгын хорооноос Хөдөлмөр эрхлэлтийн асуудлаар нээлттэй хэлэлцүүлэг хийх гэж байгаа гэсэн?.
-Хөдөлмөр эрхлэлт, ажлын байр нэмэгдүүлэх талаар нээлттэй сонсгол хийхээр бэлтгэж байна. Жижиг дунд үйлдвэрийн зээл олгоод, төсвөөс мөнгө тусгаад байдаг. Гадны зээл ч орж ирээд байдаг. Гэтэл бодит амьдрал дээрх ажлын байр, хөдөлмөр эрхлэлт нэмэгдсэн гэх бодит тооцоо, харагдахуйц өөрчлөлт харагддаггүй. Энэ тал дээр байнгын хороо нээлттэй сонсгол хийнэ. Энд үйлдвэрчин, иргэд аж ахуйн нэгж, ажил олгогчдын төлөөлөл оролцож өөрсдийнхөө саналыг хэлж болно. Чуулган завсарлахаас өмнө хийх санаатай байна.
-Эдийн засаг өсөөд байхад хөдөлмөр эрхлэлт ажлын байр тэр хэмжээгээр нэмэгдэж чадахгүй байна гэсэн шүүмжлэл гараад байгаа шүү дээ?
- Бүгдээрээ хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлээд, сангийн зээл олгоод л ажлын байр нэмэгдүүлээд л байгаа.Тэрийгээ нэгтгэж улсын статистик дүн болгож хийсэн ажлынхаа араас хөөцөлдөөд явж чадахгүй байна уу, эсвэл хаанаа цалгардаад байна гэдгийг ярилцана. Болж байгаа дээр нь дэмжиж, болохгүй байгаа дээр нь үүрэг даалгавар өгнө. Их хурлаас гарах хууль эрх зүйн шийдвэртээ тусгаж дэмжиж өгье гэж байгаа юм.
-Эрүүл мэндийн даатгалын хууль энэ чуулганаар амжихгүй нь ээ?
-Өнөөдөр бид эрүүл мэндийн даатгал cap бүр төлөөд яваад байдаг. Энэ төлж байгаа төлбөр таны, миний эрүүл мэндийг хамгаалахад ямар үр нөлөө үзүүлээд байгаа юм бэ?. Эргээд эрүүл мэндийн даатгал төлсөн хэмжээгээрээ эрүүл мэндээ хамгаалуулах гэхээр 8-9 хоногийн ор хоногийн мөнгө даахаас илүү хэтэрч чадахгүй байна. Тэгэхээр эрүүл мэндийн цогц шинэчлэлийг оруулах ёстой. Салбарын бүтцийг Эрүүл мэндийн тухай хуулиар оруулж ирж байна. Санхүүжилтыг Эрүүл мэндийн даатгал нь шийдэж байх. Одоо эрүүл мэндийн даатгал ЭМЯ-ны мэдэлд ч юм шиг, үгүй ч юм шиг дундын болоод явчихсан. Үүнийг болиод энэ мөнгийг бие даасан статустай байгууллагад харьяалуулъя. Сан үүсгээд иргэний эрүүл мэндийг худалдаж авдаг болъё. Өөрөөр хэлбэл Дорж эмнэлэгт хэвтлээ гэхэд иргэн өөрөө эмчээ, эрүүл мэндийн байгууллагаа сонгоод үйлчилсэн төлбөрийг энэ сангаас төлдөг болгоё гэж байгаа. Тэгэхээр эрүүл мэндийн салбар өрсөлдөөнтэй болно, стандарт тогтоно, үнэлгээтэй болно.
- Хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байхад эрүүл мэндийн даатгалыг хариуцсан агентлаг байгуулахыг зарим гишүүн эсэргүүцэж, нэлээн шүүмжилж байсан...
-УИХ дээр орж ирж байгаа хууль болгоны ард агентлаг гэж орж ирдэг. Гэхдээ үүнд ялгаатай хандах хэрэгтэй. Эрүүл мэндийн даатгалын сан УИХ-аас ч юмуу, Ерөнхий сайдаас ч юмуу
хамааралтай бие даасан байгуул; байх хэрэгтэй. Удирдах зөвлөл; үйлдвэрчин ажил олгогч, иргэд бүх талын төлөөлөл ижил тэн ороод ирэхээр иргэн өөрөө удирдах боломж бүрдэнэ. Тэрнээс тэрний эрх мэдлийг аль нэг сайдад харьяалуулаад өгөх юм бол түрүүчийнхээсээ нэг их дээр ялгаа гарахгүй.
- Энэ УИХ-ын үед батлах гол гол том хуулиуд юу байгаа билээ?
-Тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийг хэлэлцэх санаатай бай Тэтгэврийн сангийн тухай, Хөдөлмөр эрхлэлт. Гэр бүлийн тухай хууль орж ирнэ. Соёл шинжлэх ухааны хуул орж ирнэ.
-Танай байнгын хороо ШУА тай хамтран саяхан хэлэлцүүлэг зохион байгуулж:, хамтарч ажиллахаар болж байгаа гэсэн.
-НББСШУ-ы байнгын xopoоны хууль болгон нийгмийн асуудал хамарсан өргөн хүрээтэй том хууль байдаг. Иймээс ШУА-ийн эрдэм докторуудтай хамтарч хуулийн төсөл дээр эрдэмтдийн санал дүгнэлт авч тусгах санаачилга гаргаж ажиллаж байна. Өнгөрсөн 2 дахь өдөр ШУА-ийн 70 гаруй эрдэмтэн хамтран "Байгалийн шинжлэх ухаан Монгол Улсын хөгжилд" гэсэн хэлэлцүүлэг хийсэн. Энэ хэлэлцүүлэг дээр маш олон судалгаа, дүгнэлт манай эрдэмтэд танилцуулсан. Тухайлбал, Таван толгойн асуудлаар 20-30 жилийн өмнө ярьж байсан судалгаа дүгнэлтээ хэлж байна. Тэр үед газрын гүн дэх нүүрс боловсруулалт гээд. Эрдэмтэд маань Таван толгойгоос нүүрс олборлох дагалдах 5-6 үйлдвэр байгуулж болно гэдэг судалгааг 20 жилийн өмнө Сайд нарын зөвлөл дээр гаргаж тавьж байсныг бид сонслоо. Өнөө бид 20-30 жилийн өмнөх асуудлыг дахиж тавиад эрдэмтдийн үгийг гаргаж байгаа шийдвэртээ тусгах нь маш чухал гэдгийг байнгын хороо мэдэрсэн.