Г.Баярсайхан Монголын өвчнийг тодорхойлов
2011.02.11

Г.Баярсайхан Монголын өвчнийг тодорхойлов

Г.Баярсайхан гишүүнийг эмч мэргэжилтэй гэдгийг хэн хүнгүй мэднэ.Тэрбээр өмнө нь заримнэг сахилгагүй гишүүдийн өвчнийг оношилж, зан а ашийг нь УИХ-ын чуулган дээртодорхойлж байсан. Харин саяхан байнгын хорооны хурал дээр Монгол Улсын өвчнийгоношилсон юм. Түүний оношоор бол Монгол утаа, авилга, хариуцлагагүйн зуд гэсэн гурван өвчинд маш хүндээр нэрвэгдсэн орон аж. Эрхэм гишүүнийхээр бол эхний ээлжид утаанаас, дараа нь авилгаас салах ёстой гэнэ. Хамгийн сүүлд хариуцлага алдсан хүн бүртэй хариуцлага тооцдог болбол Монгол илаарших юм байна. Эмч гишүүний оношийг сонссон бусад гишүүд нь «Эхлээд хариуцлагаа, дараа нь авилга, сүүлд нь утаанаасаа салъя. Эхний хоёр өвчнийг эмчилчихвэл утааг эмчлэхэд амархан» гэцгээж байлаа. Ямартай ч эмч гишүүн нийгмийн өвчнийг маш зөв оношилсон юм.


0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.