Хуримтлал үүсгэхэд гаргадаг нийтлэг алдаа
Хуримтлал
2017.09.09

Хуримтлал үүсгэхэд гаргадаг нийтлэг алдаа

Бага орлоготой  ч хэрхэн хуримтлалтай болох вэ?

Орлого тодорхой ч зарлага их ярвигтай. Ихэнх өрхөд орлогоос давсан зарлага байдаг. Яаж олоод зарцуулчихав? гэдэг мэдээж давхар орлого бас бус мөнгө гарч ирэх ч огт хуримтлал үүсгэж чадахгүй байгаагаа орлого дүндээ дүн учир  илүүчилж, хуримтлуулах боломжгүй байдаг хэмээн хуримтлалыг эхлэдэггүй гэр бүл хэлдэг.

“Хуримтлал үүсгэхэд гаргадаг бидний нийтлэг алдаанууд"

1.Санасан хэмжээнд хүртлээ цалинтай болоод хуримтлана даа гэж бодох.

2. 500, 1000, 5000, 10000- -аар хуримтлуулж болохыг ойшоодоггүй.

3.Бага хэмжээгээр хуримтлал үүсгэж чадахгүй гэх мөртлөө хэрэгцээт бус зүйлд мөнгө зарсанаа сарын сүүлээр ойлгож өөртөө дүгнэлт хийдэг.

4.Гэнэтийн орлогыг хэрэггүй зарлагадаад байгаа юм биш биз?

5.Захиалгын хоол, дуудлагын үйлчилгээ гэх мэт шимтгэл өндөртэй худалдан авалт хийснээр та хуримтлалаас хойш сууж байна.

6.Эцэст нь санхүүгийн сахилга батын зорилт өөртөө тавьсан уу?

Нийтлэг алдаануудыг багцалбал хуримтлал гэдэг нь орлого өндөртэй байж, бас бийлэгжүү байж үүсгэдэг зүйл биш юм. Мөнгөө өсгөх, эрсдэлтэй үед ашиглах санхүүгийн найдвар бий болгохын тулд хийж буй алхам юм.

Бага гэлтгүй хуримтлалыг эхлэе!  Цалингаасаа, орлогоосоо тогтмол цааш хийх алхамыг хэрэгжүүлье.