2017.09.01
Олон улсын стандартын нэр томьёоны хэлэлцүүлэг болно
ММНБИ-ээс 2017 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр Санхүүгийн тайлагналын олон улсын стандарт /СТОУС/, Аудитын олон улсын стандарт /АОУС/-ын орчуулгад оролцдог эрдэмтэн багш нар, мэргэжилтнүүдийг оролцуулсан хэлэлцүүлэг зохион байгуулахаар боллоо.
ММНБИ нь 1998 оноос олон улсын стандартыг эх хэлнээ хөрвүүлэн Монгол Улсын нягтлан бодох бүртгэлд хэрэгжүүлж, нягтлан бодогчид, мэргэжилтнүүдэд зориулсан хэрэглээний тайлбар, гарын авлага боловсруулж ирсэн юм. Сүүлийн жилүүдэд шинэ стандартууд олноор нэмэгдэж, мөрдөгдөж буй стандартууд өөрчлөгдөж байгаатай холбоотойгоор мэргэжлийн нэр томъёонд ч мөн өөрчлөлт орж байна. Иймд энэ удаагийн хэлэлцүүлгээр мэргэжлийн нэр томъёог хэрхэн орчуулах талаар голлон авч үзэх юм.
Салбарын мэргэжилтнүүд та бүхэн стандартын орчуулга болон мэргэжлийн нэр томъёоны талаар санал хүсэлтээ ММНБИ-ийн Стандартын хэлтэст 9 дүгээр сарын 05-ны өдрийн дотор бичгээр ирүүлэх боломжтой. Утас: 70111925, 70111870