
2017.09.04
СУДЛААЧ- БАГШ АЖИЛД АВНА
Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институт дараах шаардлагыг хангасан СУДЛААЧ, БАГШ шалгаруулж ажилд авна.
Ажлын байранд тавигдах шаардлага
- Магистр болон түүнээс дээш зэрэгтэй
- Ажлын туршлагатай
- Мэргэшсэн нягтлан бодогч болон аудитор
- ACCA болзлыг хангасан бол давуу тал болно
- Багшлах эрхийн үнэмлэхтэй бол давуу тал болно
- Хариуцлагатай хувийн зохион байгуулалт сайтай
- Англи хэлний мэдлэгтэй
- Компьютерийн өргөн хэрэглээний программууд дээр ажиллах чадвартай
- Албан бичиг боловсруулах чадвартай
- Багаар ажиллах, ажлын ачаалал даах чадвартай
- Судалгаа, шинжилгээ хийх чадвартай
- Харилцааны соёл, ёс зүйтэй
- Тогтвор суурьшилтай ажиллах
Бүрдүүлэх материал:
- Төрийн албан хаагчийн анкет, цээж зураг (сүүлийн 6 сард авахуулсан 3х4 хэмжээтэй)
- Диплом, бусад үнэмлэх, сертификатын хуулбар
- Иргэний үнэмлэхний хуулбар
- Ажил байдлын тодорхойлолт
Материалыг 2017 оны 09-р сарын 10-ны өдөр хүртэл Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институтийн 301 тоот өрөөнд хүлээн авна. Утас: 70115125, 99904554