Баттөмөр.Б 2017.10.20 | Сайт: Vip76.mn

Б.Баттөмөр: Энэ Сангийн сайд Ерөнхий сайдын хэмжээнд ачаалал үүрнэ

Б.Баттөмөр: Энэ Сангийн сайд Ерөнхий сайдын хэмжээнд ачаалал үүрнэ
Ч.Хүрэлбаатарыг Сангийн сайдад томилох үед УИХ-ын эдийн засагч гишүүн Б.Баттөмөр үг хэллээ.

Тэрбээр "Сангийн сайд бол Ерөнхий сайдыг хэмжээнд ачаалал үүрнэ. 660 сая төгрөгийн өр төл нь, эдийн засаг нь хуримтлал үүсгэх чадвар муутай, жижиг, их хүнд. Харин сайн ирээдүй бол байгаа.

Мэдлэг, Туршлага, Сэтгэл, Зүтгэл  4 нийлж байж ажлын амжилт гаргадаг. Хүрэлбаатар сайдад энэ бүгд байгаа гэдэгт итгэж байна. Сангийн яамны харъяа хоёр агентлаг байгаа. Хоёуланг нь би удирдаж байсан учраас их сайн мэднэ. Энэ 2 агентлагийг нийлүүлж, салгаад чадавхийг нь их бууруулчихсан. Үүнд анхаарч ажиллаарай. 

ГЕГ нь төрийн тусгай алба, ТЕГ нь бас төрийн тусгай албад байх ёстой гэж боддог. Төрийн тусгай албатуудын эдэлдэг хангамж, цалин хөлснөөс энэ 2 байгууллагын цалин хөлс хамаагүй бага хангамж авдаг. Ийм байж тэднээс өндөр шаардлага тавьж, улсын сан хөмрөгийг арвижуулна гэсэн ойлголт байхгүй. Тиймээс үүнд Та анхаарч ажиллаарай.

Төсөвт шинэчлэл хийх ёстой. Төсвийн тэнцлийн зохистой харилцааг бий болгох шаардлага байгаа. 

2030 он хүртэл Монгол улсыг хөгжүүлэх бодлогыг барьж ажиллаарай. Эдийн засгийн загвараа өөрчлөж, хуримтлал үүсгэх эдийн засаг руу явах шаардлага байгаа.

Сүүлийн үед төрийн ажилд арилжааны банкнуудын оролцоо маш хүчтэй болсон байна. Арилжааны банкнуудын эзэд, үүсгэн байгуулагчид Монгол улсын эрх ашигт нийцээгүй хүсэлт тавьж яваа тохиолдолд үгүй гэж хэлж чаддаг байна гэдэгт итгэж байна