2017.11.02

Д.Тэрбишдагва: Ш.Раднаасэд дарга ард түмнээс уучлалт гуй

Өнөөдөр /2017.11.02/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын томилгоонд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж байна.

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва асуулт асуулаа.

Д.ТЭРБИШДАГВА: ТӨР ЗАСАГТ АЖИЛЛАЖ БАЙГААД ЛИЦЕНЗ АВСАН БҮХ ХҮМҮҮСИЙН МЭДЭЭЛЛИЙГ ГАРГАЖ ЧАДАХ УУ?

Ш.Раднаасэд даргаа та монголын ард иргэдийг доромжиллоо. Хууль зөрчөөгүй хүн монголоос олдохгүй гэж хэллээ. Хар дээр цагаан дээр тэмдэглэсэн. Хууль зөрчөөгүй хүн монголын 3 сая иргэнээс олдохгүй гэж хэлсэн. Үүнийхээ төлөө яг одоо уучлалт гуйхгүй бол бид энэ үгийг чинь байнга сөхөж ярьна шүү.

"Хотгор шанд"-ын уурхайн асуудлыг яриад байна. Ч.Хүрэлбаатар сайд өөртэй нь хамаагүй гэж хэлсэн. Харин Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга баримттай юмнууд яриад байна.

Тэгэхээр яг одоо УИХ засаг төрд ажиллаж байгаа хүмүүс дотор лицензтэй хүмүүс хэд байдгийг гаргаж ирж чадах уу?

З.Энхболд дарга анх 30 гэр бүлийн асуудал ярьж байгаад одоо 30 мянган гэр бүл боллоо. Ш.Раднаасэд болохоор 3 сая гэмт хэрэгтэн гэж ард түмнээ доромжилчихлоо. Үүнйг төр засагт ажиллаад байгаль өөрөө бүтээчихсэн лицензийн наймаачид гарж ирчихээд байна. Ер нь бол үнэхээрийн лицензийг нь авчихсан хэдэн хүн байгаа юм бэ?

Байгаль өөрөө бүтээсэн баялгийг лиценз нэрээр худалдаж авдаг хүмүүсийн тоог бүгдийг нь гаргаж чадах уу?

Ш.РАДНААСЭД: АРД ТҮМЭН БҮГД ГЭМТ ХЭРЭГТЭН ГЭЖ ХЭЛЭЭГҮЙ

Ш.Раднаасэд: Д.Тэрбишдагва гишүүн буруу сонсох шиг боллоо. Би шүүхээр гэм буруутай нь тогтоогдоогүй. Үнэн эсэх нь үл мэдэгдэх, хэвлэл мэдээллээр явж байгаа гүтгэлгийн чанартай юм болгоноор хүн болгоныг оролдоод байвал гадаадаас ч сайд авчираад олдохгүй. Түүнээс биш монголын ард түмэн бүгд гэмт хэрэгтэн гэж нэг ч үг үсэг хэлээгүй.

З.ЭНХБОД: 3412 ШИРХЭГ АШИГЛАЛТЫН БОЛОН ХАЙГУУЛЫН ЛИЦЕНЗ БАЙНА

2017 оны 9 сарын 5-ны байдлаар 3412 ширхэг ашиглалтын болон хайгуулын лиценз байна. Энэ бол бүгдээрээ компаний нэр дээр байгаа. Харин компаний үүсгэн байгуулагчдыг улсын бүртгэлийн ерөнхий газраас харахад хэдэн гэр бүл хамрагдаж байгаа нь харагдана. Ч.Хүрэлбаатар гишүүн Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газар тодорхойлолт гаргаж өгсөн байна.

УИХ шаардвал энэ тоог овог нэр, регистрийн дугаартай нь бүрэн мэдээлэх боломжтой.

Ашиг сонирхлын зөрчилтэй хүмүүсийг гүйцэтгэх засаглалд ажилд битгий аваач ээ гэсэн хоригийн тухай ярьж байгаа болохоос хэн нэгэн хүнийн гэмт хэрэг хийснийг нотлолгүйгээр сайдаар тавих гээд байгаа асуудал байхгүй.

Байгалийн баялагийг үндсэн хуульд заасны дагуу ард түмний мэдэлд байх ёстой байгалийн баялагийг ард түмэнд буцааж өгөх юм уу эсвэл цөөн хэдэн гэр бүлд өгөх үү гэдэг сонголтын өмнө байгаа. Түүнээс хэн нэгэн иргэнийг сайд болоход Ерөнхийлөгч саад хийсэн юм байхгүй.