УИХ-ын нэгдсэн чуулганаар Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ. Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын "Засгийн газрын гишүүдийг томилох тухай" тогтоолд хэсэгчлэн хориг тавьсан билээ. Өөрөөр хэлбэл Сангийн сайд Ч.Хүрэлбаатарыг Засгийн газрын гишүүнээр томилоход ашиг сонирхлын зөрчилтэй хэмээн үзсэн юм. Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн О.Баасанхүү байр сууриа илэрхийллээ. О.БААСАНХҮҮ: ЧАНГА ЯРЬСАН НЬ БИШ БАРИМТТАЙ ЯРЬСАН НЬ ҮНЭН БАЙДАГ. БИ БАРИМТТАЙ ЯРЬЖ БАЙГАА ХҮМҮҮСТ ИТГЭЖ БАЙНА Эрхээсээ татгалзсан ганцхан хүн байдаг. У.Хүрэлсүх эрхээсээ татгалзаад бид УИХ дээр авч хэлэлцэж байсан. Монгол Улсын хуулиар эрхээсээ татгалзсан бол УИХ-аар хэлэлцэх ёстой. Л.Энх-Амгалан гишүүн татгалзах өргөдлөө өгсөн бол З.Энхболд тантай хуйвалдаад чуулганаар хэлэлцүүлээгүй юм байна гэж би ойлгож байна. Би таныг эрхээсээ татгалзсаныг ойлголоо. Харин тэрийг хэлэлцүүлээгүй УИХ-ын дарга буруутай юм байна. Засгийг унагаасан дүр харагдаж байна. Энд өнөөдөр нууц Ерөнхий сайдууд сууж байгаа. Нэг нь Л.Энх-Амгалан дарга та. Танай компани утаатай тэмцэх ёстой гээд зуух тараасан боловч утаа буураагүй. Ц.Нямдорж сайд Ц.Элбэгдоржийг шалгах хэрэгтэй. АСЕМ нэрээр 300 сая доллар хийсэн. Тэр хөрөнгө хаана байна? Хэдэн сайхан хаусны нэгэнд нь Сангийн сайд сууж байгаа. Ийм байдлаар ашиг сонирхлын зөрчлийг шалгасан дүр үзүүлэхгүй шүү. Чанга ярьсан нь биш баримттай ярьсан нь үнэн байдаг. Би баримттай ярьж байгаа хүмүүст итгэж байна. Компаниа зарахаар нэр нь өөрчлөгддөг. 10 сарын 27-ны байдлаар компанийх нь нэр дээр Сангийн сайдын нэр байхгүй байна гэсэн. Зарсан юм чинь байхгүй байх нь ойлгомжтой. Ерөнхийдөө сан хөмрөгөө хэрвээ хэн нэгэнд хадгалуулж, зохицуулуулах гэж байгаа бол монголоо зарахгүй хүнд л өгмөөр байна. 300 сая доллараас дээш орд оруулж ирэхийг эсэргүүцсэний төлөө Л.Энх-Амгалан, Ч.Хүрэлбаатар нарын гишүүд намайг гутаан доромжилж, гүтгэсэн.
УИХ-ын нэгдсэн чуулганаар Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ. Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын "Засгийн газрын гишүүдийг томилох тухай" тогтоолд хэсэгчлэн хориг тавьсан билээ. Өөрөөр хэлбэл Сангийн сайд Ч.Хүрэлбаатарыг Засгийн газрын гишүүнээр томилоход ашиг сонирхлын зөрчилтэй хэмээн үзсэн юм. Н.УЧРАЛ: ЕРӨНХИЙЛӨГЧИЙН БҮРЭН ЭРХИЙГ ХУУЛИАР ХЭН Ч ТӨЛӨӨЛӨХГҮЙ. ЭРХЭЭ ӨӨРӨӨ ХЭРЭГЖҮҮЛДЭГ ЗАРЧИМ АЛДАГДСАН БАЙНА Ерөнхийлөгчийн мөрийн хөтөлбөрт нь эв нэгдлийг эрхэмлэнэ гэж байдаг. Ерөнхийлөгч бүх ард түмний эв нэгдлийг хангагч байгаасай гэж ард түмэн хүсдэг. Гэтэл өнөөдөр Монгол Улсад засаглалын хямрал нүүрлэсэн байна. Манай улсад төлөөллийн ардчилал сонгодог утгаа бүрэн алдлаа. Үндсэн хуулийн 33.1-т заасан бүрэн эрхийнхээ хүрээнд Ерөнхийлөгч хориг тавьсан гэж яриад байна. Энэ бүрэн эрхийн хүрээнд хамаарах асуудал биш. Энэ асуудлыг хэлэлцэх шаардлагагүй. Хэрэв томилох асуудал дээр хориг тавьж байгаа бол Ерөнхийлөгч чөлөөлөх дээр ч хориг тавина гэсэн үг. Цаашдаа сайдыг чөлөөлөх тушаалд хориг тавиад, УИХ-ын гуравны хоёр нь шийдэхгүй бол сайд нь буцаад ажилдаа очих систем рүү явж байна. Албан бичгийнхээ үндэслэлийг тодорхой болгох ёстой. Ерөнхийлөгчийн бүхэл бүтэн институци ажиллаж байгаа. Бид 1992 оны шинэ Үндсэн хуулиар нэг л том өөрчлөлт оруулсан. Тэр нь гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэм буруутай нь тооцож үл болно гэдэг зарчимтай. Ийм зарчим байхад төрийн тэргүүний институцээс ийм албан бичиг оруулж ирдэг нь хуульзүйн хувьд боломжгүй. Үндэслэл байхгүй байна. Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг хуулиараа хэн ч төлөөлөхгүй. Эрхээ өөрөө хэрэгжүүлдэг зарчим алдагдсан байна.
УИХ-ын нэгдсэн чуулганаар Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ. Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын "Засгийн газрын гишүүдийг томилох тухай" тогтоолд хэсэгчлэн хориг тавьсан билээ. Өөрөөр хэлбэл Сангийн сайд Ч.Хүрэлбаатарыг Засгийн газрын гишүүнээр томилоход ашиг сонирхлын зөрчилтэй хэмээн үзсэн юм. Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн М.Оюунчимэг байр сууриа илэрхийллээ. М.ОЮУНЧИМЭГ: ЕРӨНХИЙЛӨГЧ ДУРТАЙ ХҮН ДЭЭРЭЭ ХОРИГ ТАВИАД БАЙВАЛ ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТВОРТОЙ БАЙДАЛ БҮР Ч АЛДАГДАНА Бид ард түмнээсээ ичих хэрэгтэй. 2018 оноо төлөвлөөд сууж байх ёстой хууль тогтоох дээд байгууллага ийм байдалтай сууж байгаа нь харамсалтай. Ерөнхийлөгчийн тамгын газрын даргад хадаж хэлэхэд 30 гэр бүл гэсэн тоог хаанаасаа яаж гаргаж ирээд байна вэ? Яагаад ийм тоонуудыг хяналтын байгууллага шалгадаггүй юм бэ? Ингэж нэгнээ намнах хэлбэрээр албан тушаалын төлөө явж болохгүй. Энэ асуудалд Ц.Нямдорж сайд эцсийн цэг тавиасай. Бид Монголбанкыг шалгаж, бүх асуулыг нь гаргаж ирсэн боловч одоо чимээгүй болчихлоо. Ш.Раднаасэд дарга тэр утгаар л хэлж байсан. Хэдэн зуугаар нь идэж уугаад, гадаадад явсан хүмүүст хариуцлагыг тооцдоггүй юм бэ гэсэн байр суурьтай байсан. Нөгөө талаар Оюу-Толгойгоор улс төр хийгээд байдаг боловч үйл ажиллагаа огт хийдэггүй хүмүүс байна. Хууль санаачлаад Оюу-Толгойн гэрээний алдаа дутгадлыг нь засаад, ярьж байгаагаа үйлдэл болгох тал дээр юу хийснийг би олж хараагүй. Асуудлын гол нь Сангийн сайддаа ч биш, улстөрийн л зөрчил яваад байна. Ерөнхийлөгч дуртай хүн дээрээ хориг тавиад байдаг юм бол Засгийн газрын тогтвортой байдал бүр ч нур унана. Иймэрхүү байдлаар явбал Монгол Улсын дархлаа бүр муудна.
УИХ-ын нэгдсэн чуулганаар Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ. Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын "Засгийн газрын гишүүдийг томилох тухай" тогтоолд хэсэгчлэн хориг тавьсан билээ. Өөрөөр хэлбэл Сангийн сайд Ч.Хүрэлбаатарыг Засгийн газрын гишүүнээр томилоход ашиг сонирхлын зөрчилтэй хэмээн үзсэн юм. Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ үг хэллээ. Л.ОЮУН-ЭРДЭНЭ: МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ТОГТОЛЦОО НУРАН УНАЖ БАЙНА Монгол Улсын сүүлийн 25 жилийн түүхэнд анх удаа Засгийн газрын гишүүнд Монгол Улсын ерөнхийлөгч хориг тавьж байна. Тиймээс энэ явдал түүхэнд судлагдахуун болж үлдэнэ. Монгол Улсын Үндсэн хуулийн тогтолцоо нуран унаж байна. Өнөөдөр Монгол Улс хоёр Ерөнхий сайдтай болжээ. Ард түмнээс сонгогдсон Ерөнхий сайдтай. Хэрвээ ард түмнээс сонгогдсон Ерөнхий сайдтай явъя гэж байгаа бол яам тамгын газар, Үндсэн хуулиа өөрчлөөд Ерөнхийлөгчийн засаглалтай болох ёстой. Үгүй бол Ерөнхийлөгчийн парламентаас сонгодог дэлхий нийтийн жишгээр яваад, Ерөнхий сайдад танхимыг нь бүрдүүлдэг эрхийг нь өгөх ёстой. Өнөөдөр аль нам хэдэн суудалтай байгаагаас өөрөөр асуудлыг бодох ёстой. УИХ-ын ирц дунджаар 60 хүний ирцтэйгээр ихэнхи тохиолдолд шийдвэр гардаг. 40 гишүүд нь Ерөнхий сайд эсвэл Засгийн газрын гишүүнийг олонхиороо томилно. Харин санал өгөөгүй 20 гишүүн нь Ерөнхийлөгчтэй нийлбэл Засгийн газрын гишүүдэд хориг тавьдаг тогтолцоо руу гулсан орохоор байна. Нэг үгээр хэлбэл олонхоороо шийдвэр гаргадаг парламентийн ёс алдагдана. Хэрвээ Ерөнхийлөгчийн хоригийг бид хүлээж авбал цөөнхийн бүлгийн шиийдвэрийг цаашдаа дэмжээд явах нь ээ. Манай улс Засгийн хямрал руу явж байна
УИХ-ын нэгдсэн чуулганаар Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ. Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын "Засгийн газрын гишүүдийг томилох тухай" тогтоолд хэсэгчлэн хориг тавьсан билээ. Өөрөөр хэлбэл Сангийн сайд Ч.Хүрэлбаатарыг Засгийн газрын гишүүнээр томилоход ашиг сонирхлын зөрчилтэй хэмээн үзсэн юм. Б.БАТТӨМӨР: 27 ЖИЛИЙН ТУРШ МОНГОЛ УЛС ХАМГИЙН МУУ БАЯЛГИЙН МЕНЕЖМЕНТ ХИЙСЭЭР ИРСЭН Өнгөрсөн 12 долоо хоног хугацаанд олигтой ажил хийж чадсангүй. Хоорондоо л маргалдаж байна. Дэлхий ертөнц огт өөр тийш явж, хөгжилд хүрч байхад монголчууд бид бие биетэйгээ хэрэлдсээр байна. Энэ засагт орж, монголын төрийн төвнхүүлэх чадвартай хүмүүсийн нэг нь Ч.Хүрэлбаатар гэдэгт хэн ч эргэлзэхгүй. Яагаад энэ дотроос тасалж аваад, хориг тавиад байгаа юм бэ? Энэ бол улстөр хийх биш монгол улсаа хорлож байгаа хэрэг. Ш.Раднаасэд гишүүний үгийг мушгиж байна. Монголын төрд гарсан, монголыг тоносон тонуулчидтай тооцоо хийе л гэсэн. Банк дээрэмдэж, банкуудыг алдагдалтай болгочихоод гадаадад гараад явсан хүмүүс байна. Хөгжлийн банкыг тоносон хүмүүс байна. Өнгөрсөн 4 жилийн хугацаанд гарсан аж ахуйн зөрчил бүрт хуулийн хариуцлагыг тооцох боломж байхгүй. Төрийн өндөр албан тушаалд ажилладаг, цөөхөн хэдэн хүмүүсийг ярьсан болохоос жирийн иргэдийг хамруулаагүй. Гэв гэнэтхэн сэрсэн юм шиг лицензийг өнөөдөр ярьж эхэллээ. Лицензийг хулгайлж аваагүй. Монголын хууль тогтоомжийн дагуу авч байгаа. Энэ лицензүүд төрийн хяналтанд байдаг, мөнгөтэй, мэргэжлийн байгууллагуудад олгодог. 4500 лицензэд Ч.Хүрэлбаатар сайдад ямар хамаа байгаа юм бэ? 27 жилийн турш Монол Улс хамгийн муу баялгийн менежмент хийсээр ирсэн. Ажил хийж чадах хүмүүсээ дэмжих хэрэгтэй.