Чинзориг.С Г.Тэмүүлэн Дамба-Очир.Д 2017.11.10 | Телевиз: МН25-р суваг

Малын хөлийн татварыг сэргээж малчдын нийгмийн асуудалд зориулах тогтолцоог бүрдүүлнэ

Малын хөлийн татварыг сэргээж малчдын нийгмийн асуудалд зориулах тогтолцоог бүрдүүлнэ

Энэ жил нийт 66 сая толгой мал тоолуулсаны хонин толгойд шилжүүлвэл 110 сая болж байгаа юм. Өөрөөр хэлбэл манай улсын нийт нутгийн бэлчээрийн даац 30 гаруй сая толгой малаар хэтэрчээ.

Бэлчээрийн даац 30 сая малаар хэтэрч нийт нутгийн 77 хувь цөлжилтөд өртжээ

Тиймээс бэлчээрийн даацыг тэнцвэржүүлэхийн тулд малын тоо толгойг цөөлж, чанарыг сайжруулах шаардлага байна.Одоо л малаа цэгцлэхгүй бол мал байтугай хүн амьдрахад хэцүү болж буйг сурвалжиллаа. Нийт нутгийн 77 хувь цөлжилттэй байгаа нь асуудал хэр тулгамдаж буйг харуулж байна. Та бидний нүдэн дээр жил бүр бэлчээр дордож байна.

УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир: Малчдыг бид татвараас чөлөөлж байна, Бүх л юмнаас нь чөлөөлж байна. Малын хөлийн татвар авч эргээд малчдад нь нийгмийн асуудалд нь анхаарах нь зүйтэй юм.

УИХ-ын гишүүн С.Чинзориг: Хөдөөгийн иргэд бид ч гэсэн таарсан татвараа өгөхөд болохгүй зүйл үгүй гэж хэлдэг. Малын тоо, өрхөд тохируулан татвар авах нь болохгүй зүйл байхгүй. Татварыг нь НД, ЭМД-д нь оруулан тооцож болох юм. Зориулалт, шаардлагатай зохистой байдлаар татварыг тавих нь болохгүй газаргүй гэж малчид хэлдэг.