Ё.Баатарбилэг 2017.11.10 | Сайт: Vip76.mn

Ё.Баатарбилэг: Ерөнхий сайдаа ШУ-аа нөмөр нөөлгөндөө авч яваарай

УИХ-ын гишүүн С.Эрдэнэ Монгол Улсын Ерөнхий сайдад хандан “Нийслэлийн агаарын бохирдлын хэмжээг бууруулах чиглэлээр хийж буй ажлууд болон цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар” тавьсан асуулгын хариуг сонслоо. 

Энэ үеэр УИХ-ын гишүүдээс өчигдөр баталсан НДСанг ЭМЯ -руу шилжүүлсэн асуудлыг нилээд хөндөж, эргэж харахын Ерөнхий сайдад сануулж байсан юм. 

УИХ-ын гишүүн Е.Баатарбилэг "Утааны асуудал бол хүн амын эрүүл мэндийн асуудалтай шууд холбогддог. Ерөнхий сайд байгаа учраас нэг асуудлыг хэлмээр байна.

Эрүүл мэндийн яамны эрх ашиг тэргүүнд байх ёстой юмуу.

Одоо хэлэлцэж байгаа Улсын төсвийн хуультай хамт Эрүүл мэндийн даатгалын санг ЭМЯ-д харьяалуулахаар орж ирж байгаа. Энэ бол нилээн маргаан дагуулж байгаа асуудал шүү. Талхчин хүн талхаа бариад, өөрөө талхаа худалдаж авч байгаатай агуулга нэг зүйл боллоо. Засгийн газар ийм зүйл хийлээ. 

Өчигдөр засгийн газрын хоёр сайд хүртэл Байнгын хороо дээр маргалдсан шүү дээ.

Тэгэхээр үүнийгээ Засгийн газар дээр эргэж харж,ярилцаарай гэж хэлмээр байна. Эрүүл мэндийн яамны эрх ашиг тэргүүнд байх ёстой юмуу, Даатгуулагчдын эрх ашиг тэргүүнд байх ёстой юмуу. үүнийгээ Засгийн газар онцгой анхаараарай. Би тань руу бичиг явуулсан. Байнгын хороон дээрээ мэдээлэл сонсоно гэж ойлгож байгаа. Ерөнхий сайд Даатгалын газраа өөрийнхөө дэргэд шууд аваад тохируулагч агентлаг болгож явах боломжтой" гэсэн юм.

Өнөөдөр дэлхийн ШУ-ын өдөр

Мөн Ё.Баатарбилэг гишүүн "Өнөөдөр дэлхийн ШУ-ын өдөр. Засгийн газар мөрийн хөтөлбөртөө ШУ-ны хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлнэ гэж тусгасан. Харамсалтай нь энэ жилийн төсөвт шинжлэх ухааны төсөв нэмэх саналууд дэмжигдсэнгүй. Цаашид ШУ-аа дэмжих эсэх нь ойлгомжгүй байдалтай байна. ШУА-ын Ерөнхийлөгч бол Ерөнхий сайдын зөвлөх гэж явдаг. Тэгэхээр та минь эрдэмтдийнхээ саналыг сонсож, ШУ-аа нөмөр нөөлгөндөө авч яваарай захимаар байна. ШУА-тай утааг буруулах чиглэлээр өнгөрсөн Засгийн газар нилээд ажил хийсэн. Энэ ажил өнөөдөр хэр үр дүнд хүрсэн? цаашид үүнийг хэрэгжүүлэх үү? Та нар минь хар багцаагаар биш ШУ-ынхаа судлаачдын гаргасан зүйлээр ажлаа явуулаарай гэж хэлмээр байна" гэлээ. 

Түүний асуултанд салбарын сайд Н.Цэрэнбат дараах хариултыг өглөө. 

Ажил аваад 14 хонож байна. Одоогоор албан ёсоор танилцуулагдсан зүйл алга байна. Харин харьяа байгууллагууд маань агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр олон эрдэмтдийг оролцуулсан 4 удаагийн хэлэлцүүлэг хийж, үйл ажиллагаанд хэрэгжүүлээд эхэлчихсэн байгаа.