Энхболд.М Лүндээжанцан.Д Д.Тогтохсүрэн 2017.12.01

МАН-ын бүлэг тав хоногийн завсарлага авлаа

МАН-ын бүлэг тав хоногийн завсарлага авлаа
МАН-ын бүлэг

Уlлсын Их Хурлын чуулганаар Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.

Хуулийн төслийн танилцуулгыг УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн хийлээ.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулж УИХ-ын гишүүн Н.Учрал, Д.Эрдэнэбат, С.Бямбацогт, Д.Лүндээжанцан, С.Чинзориг, О.Баасанхүү, Б.Бат-Эрдэнэ, Ц.Цогзолмаа, Л.Оюун-Эрдэнэ, Д.Пүрэвдорж, С.Бямбацогт, З.Нарантуяа, Д.Гантулга нар асуулт асууж байр сууриа илэрхийллээ.

Зарчмын зөрүүтэй асуудлаар санал хурааж дууссаны дараа МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа тус асуудлаар тав хоногийн завсарлага авах хүсэлт гаргаж УИХ-ын дарга завсарлага өгч үдээс өмнөх чуулганы хуралдаан өндөрлөлөө.