• logo
  • search
    user

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай

Нэмэлт өөрчлөлт
Өргөн барьсан: 2016.12.28

Байр суурь

Д.Гантулга: Хүсэл мөрөөдөл, бодит байдал хоёр өөр байна

УИХ-ын нэгдсэн хуралдааны эхэнд Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна. Тус хуулийн төслийг 2017 оны арваннэгдүгээр сарын 16-ны өдөр нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх үеэр Улсын Их Хурал дахь АН-ын бүлэг завсарлага аваад байсан юм. Хуулийн төслийг ЭРГҮҮЛЭН ТАТАХ хэрэгтэй гэдэг саналыг УИХ-ын гишүүдээс гаргасан юм. Уг хуулиар төсөлд Аймаг , нийслэл, дүүрэг, сумын иргэдийн хурлын төлөөлөгчдийн ⅓ хүртэлх хувь нь төрийн захиргааны албан хаагчаар ажиллах боломжийг бүрдүүлэх юм. Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Д.Гантулга байр сууриа илэрхийллээ. Тэрээр: "Нийслэл, дүүрэг хасахаар Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн хуультайгаа уялдах ёстой учир болохгүй байсан юм. Сум, орон нутаг дээр энэ зохицуулалт зайлшгүй хэрэгцээтэй байгаа. Гишүүд янз бүрээр тайлбарлаад, улстөржүүлээд байна. 2008 он хүртэл 100 хувиар нь явуулж байгаад, шууд болиулсан нь өөрөө алдаа. Зарчмын хувьд 50 хувиар гэх мэт багасгасан бол өөр асуудал. 100 хувь байхгүй болгочихоор үндсэндээ орон нутагт алдарт уяач, үйлчилгээний газрын захирлууд, бөхчүүд л аймаг сумын хурлын төлөөлөгч болоод байна. Н.Оюундарь гишүүн гуравны нэг гэхээр ямар шалгуур явах юм бэ гэж асуужбайна. Тухайн албан тушаалд тавигдсан Төрийн албаны шалгуур байгаа. Шалгуураа хангасан хүмүүс шалгагдаад байна. Хүсэл мөрөөдөл бодит байдал хоёр өөр байна. Тиймээс энэ хуулийн төслийг дэмжих хэрэгтэй. Үндсэн хуулийн өөрчлөлт хийх үедээ энэ хуулиа илүү сайжруулаад явна. Одоо бол үүнийг унагааж болохгүй" гэв.

2017.12.01

Б.Бат-Эрдэнэ: 10-тын системыг сэргээх саналыг ажил хэрэг болгох хэрэгтэй

УИХ-ын нэгдсэн хуралдааны эхэнд Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна. Тус хуулийн төслийг 2017 оны арваннэгдүгээр сарын 16-ны өдөр нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх үеэр Улсын Их Хурал дахь АН-ын бүлэг завсарлага аваад байсан юм. Хуулийн төслийг ЭРГҮҮЛЭН ТАТАХ хэрэгтэй гэдэг саналыг УИХ-ын гишүүдээс гаргасан юм. Уг хуулиар төсөлд Аймаг , нийслэл, дүүрэг, сумын иргэдийн хурлын төлөөлөгчдийн ⅓ хүртэлх хувь нь төрийн захиргааны албан хаагчаар ажиллах боломжийг бүрдүүлэх юм. Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ байр сууриа илэрхийллээ. Тэрээр: "10-ны зохион байгуулалтыг сэргээх боломж байгаа гэж хэлсэн. Үүн дээр тогтож хэлэлцэх хэрэгтэй. Хэдэн зуунаараа уламжлаад ирсэн 10-ны зохион байгуулалтыг анхаарч үзэх ёстой. Олон улсын менежментийн онолоор хичнээн сайн хүнтэй байгаад 10 хүнтэй л ажилладаг судалгаа байна. Гэтэл энэ зүй тогтлыг өвөг дээдэс хичнээн мянган жилийн өмнө хараад, өөрийнхөө орны онцлог, өргөн уудам газар нутаг, сийрэг хүн ам, нүүдлийн ахуй соёлтойгоо зохицуулж хэрэгжүүлж ирсэн. Энэ зөв уламжлалыг авч хэрэгжүүлэх зайлшгүй шаардлага байна. Сум иргэдээсээ холдсон байна. Энэ санааг ажил хэрэг болгох хэрэгтэй. Төрийн албаны хууль, Сонгуулийн хууль зэрэг бусад хуулиудтайгаа уялдуулах хэрэгтэй" гэв.

2017.12.01

Л.Оюун-Эрдэнэ: Хүндээ тохируулж байна гээд зарчмаасаа хазайж болохгүй

УИХ-ын нэгдсэн хуралдааны эхэнд Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна. Тус хуулийн төслийг 2017 оны арваннэгдүгээр сарын 16-ны өдөр нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх үеэр Улсын Их Хурал дахь АН-ын бүлэг завсарлага аваад байсан юм. Хуулийн төслийг ЭРГҮҮЛЭН ТАТАХ хэрэгтэй гэдэг саналыг УИХ-ын гишүүдээс гаргасан юм. Уг хуулиар төсөлд Аймаг , нийслэл, дүүрэг, сумын иргэдийн хурлын төлөөлөгчдийн ⅓ хүртэлх хувь нь төрийн захиргааны албан хаагчаар ажиллах боломжийг бүрдүүлэх юм. Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ асуулт асуулаа. Л.ОЮУН-ЭРДЭНЭ: ЦОГЦ БАЙДЛААР ХАНДАХГҮЙ БОЛ ГАЛ УНТРААХ БАЙДЛААР ЯВСААР БАЙТАЛ МОНГОЛ ТӨРИЙН ҮНДСЭН БАГАНА ГАНХАЖ ЭХЭЛЛЭЭ Сумын тамгын газраас ажлын гараагаа эхэлсэн хүний хувьд нөхцөл байдал ямар байгааг ойлгож байгаа. Гэхдээ суманд байгаа хүмүүс чадваргүй гэдэг үндэслэлээр ухралт хийж болохгүй. Хэрвээ суманд чадваргүй хүн байхгүй гэж байгаа бол чадавхжуулах ажил хийх хэрэгтэй. Суманд очиж амьдрах хүн байхгүй байгаа бол бүсийн нэмгдлийг шийдэх хэрэгтэй. Нэг үгээр хэлбэл, суманд таван жил ажиллавал карьерт нь сайнаар нөлөөлдөг боловсон хүчний бодлогыг шийдэх хэрэгтэй. Ингэвэл утаа, бөглөрөл, бохирдлын асуудал шийдэгдэнэ. Цогц байдлаар хандахгүй бол гал унтраах байдлаар явсаар байтал монгол төрийн үндсэн багана ганхаж эхэллээ. Зарчимгүй "додомдсон" олон оролдлогуудыг дийлэхгүй болж байна. 1911 оны БНМАУ-ын Ардын их хурлын тогтоол протоколууд байгаа. Үүн дээр Д.Лүндээжанцан даргын тухайн үед хэлж байсан, тухайн үед орон нутгийн удирдлагыг юу гэж үзэж байсан, тухайн үед нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагыг юу гэж харж байсан, төрийн захиргааны байгууллага юугаараа ялгаатай вэ гэдэг олон олон асуултыг онолын хувьд гаргаж тавьсан байна. Хүндээ тохируулж байна гээд зарчмаасаа хазайгаад яваад байх юм уу? Зарчмаараа урагшлаад явах юм уу, хүнээ бодоод ухраад явах юм уу? Энэ байдлыг бодохгүйгээр монголын парламент цөөхүүлээ байж байгаад шийдвэр гаргадаг. Цаг хугацаагаар шүүгддэг. Дараагийн нам гарах үед барьцаад дахиад ухрах шийдвэр гаргадаг. Ийм байдлаар явсаар байтал төрт ёс байхгүй болно. Нутгийн удирдах байгууллага, төрийн захиргааны байгууллага хоёр нэг байгууллага биш. Одоо бид 30 хувь гэсэн босгыг тавьчихбал яваандаа 50 болно. Цаашлаад 100 болно. Үүнийг хянаж чадахгүй. Дараа нь дахиад хязгаарлах болохоор тэрний ч тавьсан хүн, тэрний ч ах дүү хамаатан гээд нэг мэдэхэд буцаад бид бүх ИТХ-ын төлөөлөл Засаг даргынхаа дор ажилладаг жижиг рүү явж орно. Зөвхөн өнөөдөр байгаа нөхцөл байдалдаа биш ирээдүйд гарах нөхцлийг бодох ёстой. Д.ЛҮНДЭЭЖАНЦАН: ЭНЭ ХУУЛЬ ҮНДСЭН ХУУЛИЙН НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТИЙН БОСГОН ДЭЭР ЯРИГДАЖ БАЙНА 1992 оны Үндсэн хуулинд цоо шинэ зүйл орж ирсэн. Нутгийн өөрөө удирдах ёсыг жинхэнэ утгаар нь бий болгож, бүх шатны ардын депатутын хурал байсныг өөрчилж, ИТХ-н төлөөлөгч, тэргүүлэгчийг гаргаж ирсэн. Энэ бол олон нийтийн эсвэл төрийн байгууллага биш. Энэ төлөөлөгчдөөс төрийн албан хаагчаар ажиллах уу гэдэг асуудал 26 жилийн турш яригдаж, Тамгын газрын ажилтнуудын ихэнхи нь сумын хурлын төлөөлөгч болсон шүүмжлэл яригдаж хязгаарлах тухай яригдаж байгаа. 100 хувиар хаахгүй, 30 хувиар хаахад болно гэж үзсэн. Дөрөвний нэгээр ч гэсэн болно. Тухайн үеийнхээ нөхцөл байдлаас гаргаж ирсэн зүйлийг хувь хүний байр сууринаас зөвтгөж байна. Харин гишүүдийн итгэл үнэмшлээр Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн босгон дээр яригдаж байгаагаараа онцлогтой байна. Засгийн газрын гишүүд 100 хувь УИХ-ын гишүүн давхар хийгээд болдог, харин сумын 21 гишүүнээс 3, 4 хүн яагаад ажиллаж болдоггүй юм бэ гэсэн асуудлыг аймгийн удирдлагууд хэлдэг. Энэ хууль гараад 2020 оноос хэрэгжих учраас өнөөдрийн нөхцөл байдалд энэ шийдвэр тохирно. Л.ОЮУН-ЭРДЭНЭ: ҮНДСЭН ХУУЛИЙН ПАРЛАМЕНТТАЙ БОЛЪЁ УИХ-ын дарга, гишүүддээ нэг зүйлийг уриалмаар байна. Үндсэн хууль руугаа зоригтой оръё. Нэг нам 65 суудалтай гээд АН татгалзаж байна, Ерөнхийлөгч татгалзаж байна, МАХН татгалзаж байна. Дэлхийн жишгээр Үндсэн хуулийн парламент үүсгэдэг. Ардын Их Хуралтай адилхан бүтцээр. Тэр намууд тэгшхэн төлөөлөлтэй байдаг. Парламентад суудалтай, суудалгүй бүх намууд, иргэний нийгмийн байгууллага, эрдэмтэн судлаачид гээд бүгд ордог. Тоонд дуртай бол магадгүй 1206 хүний бүрэлдэхүүнтэй ч юм уу үүсгээд, зөвхөн Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийдэг. Энэ парламент тэр Үндсэн хуулийн парламентын асуудлыг соёрхон баталдаг жишиг байна.

2017.12.01

Ц.Цогзолмаа: Орон нутагт боловсон хүчний нөөц хомс байна

УИХ-ын нэгдсэн хуралдааны эхэнд Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна. Тус хуулийн төслийг 2017 оны арваннэгдүгээр сарын 16-ны өдөр нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх үеэр Улсын Их Хурал дахь АН-ын бүлэг завсарлага аваад байсан юм. Хуулийн төслийг ЭРГҮҮЛЭН ТАТАХ хэрэгтэй гэдэг саналыг УИХ-ын гишүүдээс гаргасан юм. Уг хуулиар төсөлд Аймаг , нийслэл, дүүрэг, сумын иргэдийн хурлын төлөөлөгчдийн ⅓ хүртэлх хувь нь төрийн захиргааны албан хаагчаар ажиллах боломжийг бүрдүүлэх юм. Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа асуулт асуулаа. Ц.ЦОГЗОЛМАА: НИЙСЛЭЛ, АЙМГААР НЬ ЯЛГАЖ ЗОХИЦУУЛАХ БОЛОМЖ БИЙ ЮУ? Хөдөлмөрийн зах зээл, ажлын байр, амьдрал ахуйтай холбоотой асуудал нийгмийнхээ хэрэгэцээгээр хувьсан өөрчлөгдөж байх зайлшгүй шаардлагатай. Гэхдээ монгол оронд өөрийн онлог бий. Хотжилт хурдацтай явагдаж, Улаанбаатар хотод амьдарч байгаа иргэдийн дунд мэргэжилтэй, мэдлэгтэй хүмүүс ажлын байраа олоод явчих нөхцөл хангалттай байгаа боловч хөдөө орон нутгийн байдлыг аваад үзэхэд боловсон хүчний нөөц хомс байна. Үнэхээр хамгийн сайн, ажлын туршлагатай хүмүүс нь тухайн сум орон нутгийн иргэдийн хуралд сонгогдсон байдаг. Гэтэл тэр хүмүүсийг хурлын төлөөлөгч болсон гээд төрийн албанд оруулахгүй байх нь орон нутгийн ажил амьдралтай зөрчилдөөд байна. Тиймээс энэ асуудлаа хот, орон нутаг гэж ялгах боломж байна уу? Цаашдаа бид ойрхон хувьсаж өөрчлөгдөж байгаа хөдөлмөрийн харилцаа, төрийн албаны чадавхийг дээшлүүлэх тал дээр Төрийн албаны болон Хөдөлмөрийн хуулилндаа зарчмын шинж чанартай өөрчлөлтүүдийг хийж байж төрийн албаа мэрэшүүлэх асуудлыг онцгойлон авч үзэх шаардлага байгаа. Д.ТОГТОХСҮРЭН: ЗАСГИЙН ГАЗРЫН ӨРГӨН БАРЬСАН ХУУЛИЙН ТӨСЛӨӨР НЬ ОРУУЛЖ ИРЭХ НЬ ЗӨВ ГЭЖ ҮЗСЭН Энэ хуулийг Засгийн газар өргөн барьсан. Зарим гишүүд татаж авах талаар ярьж байна. Энэ бол хуулийн дагуу Засгийн газрын асуудал. УИХ-ын дэгийн тухай хуулийн дагуу Төрийн байгуулалтын байнгын хороо анхны болон эцсийн хэлэлцүүлгийг хийлгэж байна. 1992-2008 он хүртэл ИТХ 100 хувь төрийн албаны албан хаагч байж болохоор байсан. 2008 оноос одоог хүртэл 100 байж болохгүйгээр яригдаж байна. Засгийн газар өргөн барихдаа аль алиных нь балансыг тэнцвэржүүлж, нутгийн өөрөө удирдлагыг төрийн удирдлагатай хослуулна гэдэг зарчмынхаа үүднээс 3-ны 1 гэж оруулж ирсэн гэж бодож байна. Энэ бол аль нэг талынх нь тэнцвэрийг барьсан зөв хувилбар гэж бодож байна. Давхар дээл гэж ярьж байна. ИТХ бол орон тооны бус. Тэр байтугай аймаг, сум, дүүрэгт үйл ажиллагааны зардал гэж байхгүй. Улстөржиж байгаа тухай ярьж байна. Үүнийг цаашдаа Үндсэн хуулийн өөрчлөлттэй холбоотой авч үзэх ёстой гэж бодож байна. Үндсэн хуулийн өөрчлөлтийг харж байж энэ хуулийн гол концепц гарч ирнэ. Энэ хуулийг батлах 3 үндсэн шаардлага байгаа. Нэгдүгээрт нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага буюу ИТХ-ын чадавхийг сайжруулах шаардлагатай. Хоёрдугаарт, нутгийн өөрөө удирдлагыг төрийн удирдлагатай хослуулна гэсэн зарчим гарч ирж байна. Гуравдугаарт, чадвартай хүмүүс нь ИТХ орж, улс төрийн намын гишүүн болсныхоо төлөө үндсэн хуулиар олгогдсон ажил эрхлэх, төрд алба хаших үндсэн эрх нь зөрчигдөж байна. Аймаг сумдын хувьд боловсон хүчний нөөцтэй холбоотой асуудал бий. Нийслэл дүүргийн хувьд зохицуулах боломжтой.

2017.12.01

Б.Бат-Эрдэнэ: Ард түмэн намчирхаж, туйлширдаг байдлаас залхаж байна

УИХ-ын нэгдсэн хуралдааны эхэнд Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна. Тус хуулийн төслийг 2017 оны арваннэгдүгээр сарын 16-ны өдөр нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх үеэр Улсын Их Хурал дахь АН-ын бүлэг завсарлага аваад байсан юм. Хуулийн төслийг ЭРГҮҮЛЭН ТАТАХ хэрэгтэй гэдэг саналыг УИХ-ын гишүүдээс гаргасан юм. Уг хуулиар төсөлд Аймаг , нийслэл, дүүрэг, сумын иргэдийн хурлын төлөөлөгчдийн ⅓ хүртэлх хувь нь төрийн захиргааны албан хаагчаар ажиллах боломжийг бүрдүүлэх юм. Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ асуулт асуулаа. Б.БАТ-ЭРДЭНЭ: ХОЛБОГДОХ БУСАД ХУУЛИУДТАЙГАА УЯЛДАЖ БАЙГАА ЮУ? Төрийн албаны хууль, Үндсэн хуулийн өөрчлөлтийн асуудлууд яригдаж байгаа. Эдгээр хуулийн уялдаа холбоо хэр хангагдаж байгаа вэ? Цогцоор нь авч үзэх хэрэгтэй. Төрийн албаны тухай хуулийн өөрчлөлтийн тухай хуулийг би үзсэн. Төрийн албаны тогтвортой ажиллах, албан хаагчдын мэдлэг чадвараар шалгаруулах, нэг үгээр улстөрийн нөлөөллөөр хүн томилох байдлыг зогсоох чиглэлээр тодорхой заалтууд орсон байсан. Сайн хууль боловсруулагдаж байгаа гэж би үзэж байна. Гэтэл одоо ярьж байгаа хууль Үндсэн хууль, Төрийн албаны тухай хуулийн төсөлтэй хэр нийцэж байгаа юм бэ? Ард түмэн намчирхаж, туйлширч байгаа байдлаас залхаж байна. Ялангуяа аймаг, орон нутаг, сумын түвшинд. Үүнийг халах чиглэлд хууль эрхзүйн орчныг бүрдүүлэхээр ажиллах хэрэгтэй. Аймаг, орон нутагт ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдсон хүнд зовлон байгаа. Мэдээж ажил, амьдралын шаардлага байгаа гэдгийг ойлгож байна. Иргэдийн орон нутгийн сонгуульд оролцохдоо сайхан зүйл ярьж сонгогддог. Сонгогдсоныхоо дараа иргэдийн итгэл, үүрэг хариуцлагаа хөсөр хаяад албан тушаал хөөцөлдөж явдаг. Дахиад нөхөн сонгууль хийх байдал үүсдэг. Тэнд сонгогдож байгаа хүмүүсийн буруу гэж хэлж болохгүй. Хамгийн гол зүйл бол хууль тогтоох төрийн байгууллага туйлширсан, намчирхсан бодлого гаргаж байгаагийн хортой үр дагавар. Хот тосгоны эрхзүйн байдлын хууль, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийг цогцоор нь үзэх хэрэгтэй. Д.ЛҮНДЭЭЖАНЦАН: ИРГЭН БҮРИЙН САНАЛЫГ ТУСГАХААР АЖИЛЛАЖ БАЙНА Орон нутгийн удирдлагын тогтолцоотой холбоотой санаа зовинож, холбогдох бусад хуулиудтай холбож нухацтай авч үзэж байгаад талархалтай байна. Үндсэн хуулийн 1992 оноос хойш явсан засаг захиргаа нутаг дэвсгэрийн удирдлагын тогтолцоонд зарим нэгэн шинэлэл хийх шаардлагатай болсон гэдэг нь харагдаж байна. Иргэдээс ирүүлсэн санал дотор сумын даргыг сумын иргэд сонгодог болох санал бий. 10 гэр тутмаас төлөөлөгч ирж багийн даргыг сонгох боломжтой. Сумын даргыг иргэд нь сонгодог болбол суманд намчирхал саарна гэдэг санал давамгайлж байна. Түүнчлэн, бүх зүйлийг сонгохоос гадна зарим томилгоонууд орж ирнэ. Үүн дотор хурал буюу өөрөө удирдах ёсны байгууллагын чадавхийг бэхжүүлэх, эрх мэдлийг нэмэгдүүлэх хурлын хяналтыг сайжруулах онцгой анхаарах саналууд гарч байна. Бид иргэдийн санал дээр түшиглэх ёстой гэсэн байр сууриар Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн тухай хуулийн төлийг боловсруулах ажлыг хэсэг ажиллаж байна. Төсөв, хурал зөвлөгөөн, Засгийн газар солигдох асуудлаас болоод хугацаа алдсан юм шиг харагдаж байж болно. Гэтэл 320 мянган хүний саналыг бүгдийг нь анхааралдаа авч, судлан боловсруулахад хугацаа орно. Үүнд хотын асуудал, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн асуудал хамгийн их ярвигтай асуудал болж байна. Маш том социологийн судалгаа. Засаг захиргааны тухай хуулийг Засгийн газар оруулж ирсэн. Бид засаж залруулаад гайгүй болгохын төлөө ажиллаж байна. Б.БАТ-ЭРДЭНЭ: 10-ТЫН ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫГ СЭРГЭЭХ БОЛОМЖТОЙ ЮУ? Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлттэй холбоотой асуудлыг та юу гэж үзэж байна? Та багагүй хугацаанд ажиллаа. Нүсэр ажил болсон гэдгийг бид бүгд мэдэж байгаа. Энэ өөрчлөлт үр дүнтэй байж чадах уу? Парламентад байгаа улс төрийн удирдлагууд, гадна байгаа байгууллагууд, иргэний нийгмийнхэн юу гэж үзэж байна вэ? 10-тын зохион байгуулалт бол засаг захиргааны хамгийн эхний нэгж байж байгаад 1924 онд халсан. Олон зуун жил монгол орны хувьд нөхцөл байдалдаа тохирсон нэгжийн бүтцийг ашигласаар ирсэн. Д.ЛҮНДЭЭЖАНЦАН: НУТГИЙН ИРГЭДИЙГ ЖИГД ХАМРУУЛАХ ЁСТОЙ 20-ны зохион байгуулалтыг заавал Үндсэн хуулинд тусгахгүйгээр, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулинд тусгаад явах боложтой гэж ажлын хэсэг дээр яригдсан. Өөрөөр хэлбэл багийн хурал хийгээд багийн даргыг сонгож нэр дэвшүүлэх болохоор цөөн хэдэн хүмүүс цуглаад бусдаа орхидог явдал байна. Хороон дээр зарлалаа хэлдэг боловч хүн багтахгүй гээд хаалгаа дотроос нь цоожилдог асуудал 1992 оноос хойш яригдаж ирсэн. Үүнээс зайлсхийхийн тулд томилохыг зогсоогоод сонгодог тогтолцоонд орохын тулд гэр болгоноос нэг хүн ирэхээр нутгийн иргэдийг жигд хамруулах ёстой.

2017.12.01

Ё.Баатарбилэг: Төрийн алба цалгарддаг байдал удаан үргэлжиллээ шүү дээ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар /2017.01.19/ Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг орон нутгийн ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдсон мэдлэг боловсрол, дадал туршлагатай хүмүүс төрийн захиргааны албанд ажиллах зүйтэй гэж үзэж байгаагаа илэрхийлсэн юм. УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг: "Засгийн газраас оруулж ирж буй хуулийн төслийг бүхэлд нь дэмжиж байна. Энэ бол аймаг, сум буюу орон нутагт тулгамдсан асуудал юм. УИХ бол хууль тогтоох дээд байгууллага. Орон нутгийн ИТХ бол нутгийн өөрөө удирдах ёсны зарчмаар ажилладаг, иргэдийн төлөөллөөс сонгогдсон хүмүүс эргээд иргэдийнхээ дуу хоолой болж ажилладаг байгууллага юм. Энэ байгууллагыг УИХ-ын үйл ажиллагаа, эрх үүрэгтэй хольж хутган ойлгож болохгүй. Орон нутгийн ИТХ-д нам, улстөрийн хүчнүүд тухайн аймаг, сумын хамгийн мэдлэг боловсролтой, дадлага туршлагатай, олон түмний итгэлийг дааж ажиллаж чадахуйц хүмүүсээ нэр дэвшүүлдэг. Ингээд ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдсон хүмүүс эргээд төрийн захиргааны албанд ажиллах боломжгүй болдог. Үүний улмаас орон нутгийн төрийн байгууллагад мэдлэг, туршлага харьцангуй бага хүмүүс ажиллах нь бий. Тиймээс уг хуулийн төсөлд туссаны дагуу ИТХ-ын төлөөлөгчдийн гуравны нэг нь төрийн захиргааны албан хаагчаар ажиллаж болох боломжийг нээж өгөхгүй юм бол төрийн алба цалгарддаг байдал удаан үргэлжилсэн учраас энэ бүхнийг таслан зогсоох үүднээс хуулийн төслийг батлах нь зүйтэй гэсэн саналтай байна."

2017.01.23