УИХ-ын чуулганы өнөөдрийн /2022.04.21/ хуралдаанаар Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-тай бусад хууль тогтоомжийг нийцүүлэх зорилгоор боловсруулсан хуулийн төслийн байнгын хорооны санал, дүгнэлтийг танилцууллаа. Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ. УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл: Улаанбаатар хот 171 хороотой байсан, одоо 203 хороотой болж нэгжийн тоо нэмэгдсэн. Иргэдтэй хамгийн ойр ажилладаг нэгж бол хороо. Харамсалтай нь энэ байгууллага төрийг ард иргэдтэй холбох гүүр ч юм шиг, өөрсдөд нь ямар нэгэн эрх мэдэл, санхүүжилтийн боломж байдаггүй. Тиймээс ард иргэдийн өмнө тулгамдаж байгаа зарим нэг жижиг асуудлыг ч шийдвэрлэж чадахгүйн улмаас иргэдийн бухимдлыг төрүүлдэг асуудал байдаг. Энэ хуулиар дээрх асуудалд ямар нэг тодорхой хэмжээний үүд хаалга нээгдсэн зүйл бий юу? Түүний асуултад Ажлын хэсгийн төлөөлөл, УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг хариуллаа.
УИХ-ын ээлжит чуулганы /2022,04,18/-ны өдрийн хуралдаанаар Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгатай бусад хууль тогтоомжийг нийцүүлэх зорилгоор боловсруулсан Бүсчилсэн хөгжлийн удирдлага, зохицуулалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хэлэлцлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа. УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан: Энэ хуульд гурван чиглэлд анхаарсан гэж байна. Энэ хуульд нэгжийн хуулиар орон нутгийг бие даалгах, эдийн засаг нийгмийн асуудлаа шийдвэрлэх,эдийн засаг нийгмийн цогцолбор болгон хөгжүүлэх, цаашдаа санхүүгийн асуудлаа өөрсдөө бүрдүүлэх. Мөн нутаг дэвсгэрийн эдийн засаг нийгмийн чиглэлийн хөгжлийн үндсэн чиглэлийн бүрэн эрхтэй байх гэсэн зүйл оржээ. Энэ манай улсын нэгдмэл байдалд хэр нөлөөлөх вэ. Баахан аймгийн дарга нар бие даах гэж давхиад үндэсний аюулгүй байдалд хэрхэн нөлөөлөх вэ. Өмнө нь Ноён уулыг тусгай хамгаалалтад авна эхэсийн хоригтой газар гэхээр сумынх нь ИТХ хуралдаад өгөхгүй, ухна гэсэн шийдвэр гаргаж байсныг та нар сайн мэдэж байгаа. Мөн Говь-Алтай аймгийн Сутай богд, Талын мэлтэс, Хантайширийг хууль бус алт олборлогч нарт өгөөд ухуулж байна. Цаашдаа орон нутгийн өмчит газар болон бусад зүйлийг үнэгүй хувьчлах ажил гаараад байна. Цаашдаа үгэнд ордоггүй дарга нар газар авч, асуудал гарах вий. Хуулиа сайн хараарай. АИТХ-ын шийдвэрээр ийм шийдвэр гарсан гэх вий. Асуудлаа сайн хараарай.
УИХ-ын ээлжит чуулганы /2022,04,18/-ны өдрийн хуралдаанаар Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгатай бусад хууль тогтоомжийг нийцүүлэх зорилгоор боловсруулсан Бүсчилсэн хөгжлийн удирдлага, зохицуулалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хэлэлцлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа. УИХ-ын гишүүн Ц.Сэргэлэн: Нэгдүгээрт: Хөдөө орон нутаг, сум, багийн түвшинд ажиллаж байгаа хүмүүсийн цалин маш бага үнэхээр хүнд нөхцөлд ажилладаг, үүнийг удирдлагууд анхааралдаа авч ажиллах ёстой. Энэ хүмүүсийн бие дааж ажиллах боломж болон ур чадвар дээр нь нэн түрүүнд анхаарч ажиллах хэрэгтэй.Үүнийг нэн түрүүнд хийхгүй бол төрийн бодлого дээд түвшиндээ ярьж хууль нь гарч, Засгийн газрын бодлого шийдвэр чанартай сайн гараад доод түвшиндээ хэрэгжихдээ сул байна.Үүнийг бодох хэрэгтэй.Болдог бол энэ хуулийн хүрээнд шийдмээр байгаа юм. Таницуулган дээрээс харахад нийгэм, эдийн засгийн асуудлаа бие дааж шийдвэрлэх гэсэн үг байна. Энэ хүрээнд цалин хөлс,нийгмийн баталгааг шийдэх эрх орон нутагт байна уу. Хоёрдугаарт, Манай хөдөө орон нутагт тодруулбал, Алтанбулаг, Эрээнцав, Замын-Үүд гэх мэтчилэн хүн ам олноор суурьшсан, сум тосгоны статустай Монгол Улсын хилийн шугаманд хэт ойр байрладаг ийм хэд хэдэн суурин газар бий. Энэ нэгжүүдэд ажиллаж, амьдарч байгаа ард иргэд газраа эзэмших гэхээр хуулиар хориглосон байдаг. Гэтэл хилийн шугамаас 15 кмын илүүгүй гэсэн интервалтай 1993 онд батлагдсан Хилийн тухай хуулиар тогтоосон, хилийн зурвасын өргөн одоо болтол хэвээрээ байна. Энэ хуулин дээр хилийн зурвасын өргөнийг УИХ тогтооно гэж заасан байгаа. Яагаад интервалтай болгосон юм бэ гэхээр дээрх орон нутагт амьдарч буй иргэдийн газар эзэмших эрхийн олгох үүднээс ингэж тогтоосон. Харин одоо Улсын хилийн зурвасыг тогтоож өгөх асуудал нь Засгийн газар, УИХ-д өргөн бариад их хурал баталж өгөх ёстой. Энэ асуудлыг Засгийн газар ямар түвшинд явуулж байна. Энэ бол олон хүмүүсийн хүлээж байгаа ажил. Түүний асуултад ажлын хэсгийн гишүүд хариуллаа.
УИХ-ын ээлжит чуулганы /2022,04,18/-ны өдрийн хуралдаанаар Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгатай бусад хууль тогтоомжийг нийцүүлэх зорилгоор боловсруулсан Бүсчилсэн хөгжлийн удирдлага, зохицуулалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хэлэлцлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа. УИХ-ын гишүүн С.Бямбацогт: Энэ хуулийг дагаж олон хууль орж ирэх ёстой. Удаж, орж ирлээ. 2019 оны ҮХНӨ-р төвлөрлийг сааруулах, орон нутгийн эрх мэдлийг нэмэгдүүлэх, хэт их босоо тогтолцоог багасгах өөрчлөлт хийсэн. үүнтэй уялдуулан нэгжийн хуульд өөрчлөлт оруулсан. Бусад хуулийг өөрчлөх ёстой удаж орж ирлээ. Орж ирсэн хуулийн өөрчлөлтөөс харахад ҮХ-ийн үзэл, баримтлал алдагдсан байна. Төвлөрлийг сааруулах, үүний хүрээнд ҮХ-ийн нэмэлт өөрчлөлт хийгээд, үүнд зохицуулж бусад хуулиа өөрчлөх байтал нэгжийн хуулиар орон нутагт эрх мэдэл нэмэгдүүлж тодорхой төрлийн татварыг орон нутагт шилжүүлэхээр болсон. Тухайлбал ХАОАТ-ын 40 хувь, Үл хөдлөх хөрөнгийн татварыг орон нутагт үлдээж, захиран зарцуулах эрхийн өгсөн. Гэтэл энэ хууль буцаагаад татварыг төвлөрүүлэх зүйл орж ирлээ. Түүний асуултад УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг болон албаны бусад хүмүүс хариуллаа.
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2022.01.18/ хуралдаанаар “Журам батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Тогтоолын төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ. УИХ-ын гишүүн Ж.Батжаргал: Хуулийн үзэл баримтлалаар бол төлөөллийн ардчиллыг хөгжүүлэх гэж тэргүүлэгчдийг авсан. Энэ заалтаар бол зөвлөл нь удирдах байгууллага шиг болох гээд байна. Уг нь хурлууд хорооны бүтцээр үйл ажиллагаа явуулж, хорооны дарга нь зөвлөлийнхөө гишүүн нь болох юм бол зөв бүтэц рүүгээ явна гэж харж байна. Тэгэхгүйгээр нэр дэвших гэхлээр өөр агуулга руу чиглэх гээд байна. Ажлын хэсгийнхэн үүнийг юу гэж үзсэн бэ?