Б.Цэрэн 2017.12.20 | Телевиз: UBS

Хан-Уул дүүргийн 2018 оны төсвийг баталлаа

Хан-Уул дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хуралдаан өчигдөр боллоо. Хуралдаанаар 2017 оны үндсэн төсөв, 2018 оны төсөв, 2017 оны үндсэн чиглэлийн тайлан, 2018 оны үндсэн чиглэл батлах тухай хэлэлцлээ.

Хан-Уул дүүргийн хувьд энэ жилийг эко дүүрэг болгох зорилт тавин ажиллаж байна. Энэ зорилтын хүрээнд төсвийн тодорхой хувийг ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, эко орчныг бүрдүүлэх чиглэлд тавьсан гэдгийг хэлж байна.