Гарамжав.Ц 2017.12.21 | Сайт: Vip76.mn

Ц.Гарамжав: Олон жил суусан гишүүд Тавантолгой, Оюутолгойн гэрээгээ зөв хийчихгүй яасан юм бэ?

УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очирыг томилох асуудлыг хэлэлцлээ. Тус байнгын хорооны даргаар ажиллаж байсан Ц.Гарамжав өөрийн хүсэлтээр ажлаа хүлээлгэж өгч байгаа юм. 

Энэ үеэр УИХ-ын дарга М.Энхболд "Ц.Гарамжав дарга ажлаа хичээл зүтгэлтэй, сайн хийсэн. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд томоохон бодлогуудыг батлуулсан" гэдгийг онцолсон юм. 

Харин зарим гишүүд түүний өмнөх хийж байсан ажил, компанитай холбоотой асуудлыг хөндсөн бөгөөд тэрээр тэдгээр гишүүдэд хандаж байр сууриа илэрхийлсэн юм.


"Энэ салбарын байнгын хорооны даргыг сонгох асуудал бол  хариуцлагатай асуудал. Гишүүд энэ үүднээс хандаж байгааг ойлгож байна. Гэхдээ энэ салбарын дотор нь байгаа уул уурхай, нөхөн сэргээлт, эрдэс баялаг зэрэг шинжлэх ухааны том салбарыг мэдэхгүй, дайрч давшилж байгаа гишүүдтэй санал нийлэхгүй байна.

Өнөөдөр Монгол улсад улсын төсөв, бүтээн байгуулалтын  бүх ажлууд хөрөнгө оруулалт, зээлээр явагдаж байгаа. Энэ УИХ-д орж ирсэн гишүүдийн нийлээн нь өмнө нь аж ахуй, бизнес эрхэлж, бүтээн байгуулалтын зовлон жаргалыг үзсэн гишүүд. Ийм гишүүд улам олоноор УИХ-д орж ирээсэй гэж бодож байна.

Ингэхгүй бол зарим гишүүд асуудлыг мэдэхгүй байж, хөндлөнгөөс нь шүүмжилж байна. Юмны учир утга, мөн чанарыг мэдэж ярих хэрэгтэй.

Нөхөн сэргээлт гэдэг доор хариуцлагатай, хариуцлагагүй, улс орны авч яваа бүх аж ахуй нэгжийг хамруулж, харлуулаад байж болохгүй.

Үнэхээр тийм юм бол УИХ-д олон жил суусан гишүүд Тавантолгой, Оюутолгойн гэрээгээ зөв хийчихгүй яасан юм бэ. 4, 5 сонгогдсон л гэдэг...гэтэл өнөөдөр улс орныхоо хил хязгаарыг алдчихсан, энэ нь улсын аюулгүй байдалд нөлөөлчихсөн байна. Үндэсний хэдэн болж бүтэж байгаа компаниуд руугаа дайрдаг. Тэд ямар буруу зүйл хийсэн юм бэ? Тэд зээл авсан нь буруу юмуу.