2017.12.19

Л.Болд: Ард иргэд нь нээлттэй хэлэлцэж байхад УИХ нь хаалттай горимоор томиллоо

УИХ-ын гишүүн Л.Болд өчигдөр ТВ9 телевизийн "Зочин" нэвтрүүлэгт оролцож нээлттэй сонсголын талаар ярилцжээ.

Сүүлийн үед БНСУ-д элчин сайдаар суух Б.Хурцтай холбоотой асуудлууд яригдсан билээ. Өнгөрсөн долоо хоногт энэ асуудлаар төрийн ордны нэг танхимд нээлттэй хэлэлцүүлэг явуулж байхад нөгөө танхимд хаалттай хурлаар Б.Хурцыг томилсон юм.

Энэ талаар УИХ-ын гишүүн Л.Болд ярихдаа: "Гишүүдийн нээлттэй сонсголоор бид зөвхөн дүгнэлт гаргана. Энэ дүгнэлтээр эргээд төрийн удирдлагуудад хэлэлцэх шаардлагатай гэдгийг харуулах юм. Нэг талд нь иргэд нь маш тодорхой асуудлыг талаар нээлттэй ярилцаж байхад, нөгөө талд УИХ нь хаалттай хурлаар "ногоон гэрэл асааж" томиллоо. УИХ дээр заавал нээлттэй ярьж, учрыг олж байж хийх ёстой байсан томилгоог хаалттай хаалганы цаана хийлээ. Энэ парламентын хувьд муу дүн авсан тохиолдол юм" гэсэн юм.