Сендайн үйл ажиллагааны хүрээг Монгол Улсад хэрэгжүүлэх дунд хугацааны стратегийг баталлаа
2017.12.27

Сендайн үйл ажиллагааны хүрээг Монгол Улсад хэрэгжүүлэх дунд хугацааны стратегийг баталлаа

Өнөөдөр Засгийн газрын хуралдаанаас Гамшгийн эрсдлийг бууруулах Сендайн үйл ажиллагааны хүрээг Монгол Улсад хэрэгжүүлэх дунд хугацааны стратегийг баталлаа.

Хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг баталж, хэрэгжилтийг хангаж ажиллахыг Монгол Улсын Шадар сайдад даалгав. Шаардагдах хөрөнгийг жил бүрийн Үндсэн чиглэл, улс, орон нутгийн төсөвт тусгаж, гадаад улс, олон улсын зээл, тусламж, төсөл, хөтөлбөрт хамруулан санхүүжүүлэх боллоо.