Баттөмөр.Б 2018.01.05 | Сайт: Vip76.mn

Б.Баттөмөр: Ус, хөрсний бохирдлын асуудлыг ярих цаг болсон

Өнөөдөр /2017.01.05/ УИХ-ын нэгдсэн чуулганаар “Агаарын бохирдлыг бууруулахтай холбогдуулан авах арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж байна.

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр агаарын бохирдлыг бууруулахад ядуурлыг шийдэж, байгаа боломжуудаа бүрэн ашиглах цогц бодлого хэрэгтэй гэсэн саналтай байлаа.

Агаарын бохирдлын асуудалтай ус,хөрсний бохирдлыг хамт ярих хэрэгтэй. Агаарын бохирдлын 10-20 хувийг хуучин машины яндангаас гарч байгаа утаа эзэлж байна.

Авто машины импорт ,ажилласан масло, дугуй  шатааж байгаа энэ асуудлыг шийдэх цаг болсон.

Шинэ суурьшлын бүс, орон нутагт ажлын байр нэмэх энэ ажлыг цогцоор нь хийх хэрэгтэй. Сүүлийн үед иргэдийн дунд утаа ихсвэл орон сууцанд орно гэсэн хүлээлт байна.

Ойрын хоёроос гурван жилд 80 орчим мянган орон сууц баригдана. Нийслэлд 220 мянган өрх байна гэсэн мэдээлэл бий. Энэ хэрэгцээ шаардлагад нийцсэн цогц бодлого хэрэгтэй байна.

Улаанбаатар хотын татвар гэж байдаг. Татвараа төлж утааны асуудлыг шийдэж болно. Ядуурлыг бууруулах арга хэмжээгээ эрчимтэй авъя. Монголын ой модны 80 хувь хөгширсөн. Унасан мод их байдаг үүнийг түлшинд хэрэглэж болно. Байгаа боломжоо бүрэн ашиглаж чадвал үр дүнд хүрнэ.