Энхболд.М Ё.Баатарбилэг А.Сүхбат 2018.01.24

УИХ-ын дарга М.Энхболд тэрүүтэй УИХ-ын гишүүд БНСВУ-д айлчиллаа

УИХ-ын дарга М.Энхболд БНСВУ-ын нийслэл Ханой хотноо зохион байгуулагдсан Ази номхон далайн орнуудын парламентын чуулганы 26-р уулзалтад оролцож, үргэлжлүүлэн 23-24-ний өдрүүдэд тус улсын үндэсний Ассамблейн дарга хатагтай Нгуен Тхи Ким Нганы урилгаар тус улсад албан ёсны айлчлал хийсэн Тус айлчлал хоёр улсын хооронд олон зүйлсийг шийдсэн айлчлал болж өнгөрлөө. 

УИХ-ын гишүүн А.Сүхбат: Энэ удаагийн айлчлал олон уулзалтыг хийж амжууллаа.  маш үр дүнтэй боллоо. Миний хувьд Монгол-Вьетнамын парламентын бүлгий даргаар ажилладаг. Хоёр улсын найрамдалт харилцаа, эдийн засгийг хөгжүүлэх хамтын ажиллагаа хоёр талдаа ашигтай байх гэрээ хэлэлцээрүүд хийгдсэн. Монгол Улсад 2017 оны 8 сард хоёр улсын Засгийн газар хоорондын 16-р хуралдаан болсон. Үүгээрээ хоёр улсын эдийн засаг хамтын ажиллагааг яаж өргөжүүлэх, ямар асуудлыг дэвшүүлж, авч хэлэлцэх талаар шийдвэр гарсан. Одоо бол шийдвэрийн хэрэгжилт, үр дүнгийн талаар ярилцаж байна. 

УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг: УИХ-ын даргын зүгээс хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр холбогдох байгууллагуудад чиг үүрэг өгөх, Вьетнамын талаас тавьж байгаа саналуудыг уламжлах, цаашид хоёр орны олон жилийн найрсаг харилцааг гүнзгийрүүлэх тал дээр байр суурь нэг байгаагаа илэрхийлж байна.

Star Tv