Нямдорж.Ц Оюундарь.Н 2018.02.08 | Сайт: Vip76.mn

Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийг хэлэлцэх тухай хэлэцлэхийг дэмжлээ

Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийг хэлэлцэх тухай хэлэцлэхийг дэмжлээ

Өнөөдөр /2017.02.08/ УИХ-ын нэгдсэ чуулганаар Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийг үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.

Хуулийн төслийг УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж танилцууллаа.

Хуулийн нэр томьёоны зарим тодорхойлолтыг ФАТФ-ын 40 зөвлөмжид заасан стандартад нийцүүлсэн, эцсийн өмчлөгчийг тогтоох, харилцагчийг таньж мэдэх ажиллагаа, уг ажиллагааг гуравдагч этгээдээр хийлгэхэд тавигдах шаардлага, эрсдэлийн үнэлгээ, дотоод хяналтын хөтөлбөр, хориг арга хэмжээний жагсаалт гэх зэрэг зохицуулалтыг төсөлд тусгасан талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд танилцууллаа. Түүнчлэн Нэгдсэн үндэстний байгууллагын Аюулгүйн зөвлөлөөс гаргасан хориг арга хэмжээг хэрэгжүүлэх хууль, эрх зүйн орчинг тодорхой, хэрэгжихүйц байхаар, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх аливаа зохицуулалт нь “үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэхийг санхүүжүүлэхтэй тэмцэх”-д нэг адил үйлчлэх талаар хуульд тусгахаар төсөлд тусгасан байна.

Хуулийн төслийн Хууль зүйн байнгын хорооноос гарсан санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Н.Оюундарь танилцуулав.

Тус байнгын хороо 2018 оны 02 сарын 06-нд хуралдаж хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн байна.

Гишүүд асуулт асууж, хариулт авч дууссаны дараа хуулийн төслийг хэлэлцэх эсэхээр санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн 78.0 хувь нь дэмжлээ. Ийнхүү анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд хуулийн төслийг шилжүүллээ.