т.бадрал 2018.02.09 | ОБЕГ-ын ХМА

Ахмад дарга нараа хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ

Ахмад дарга нараа хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ

Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Т.Бадрал болон даргын зөвлөлийн гишүүд өнөөдөр Онцгой байдлын байгууллагын тулгын гурван чулуу болсон Улсын Иргэний хамгаалалтын  газар, Гал түймэртэй тэмцэх газар, Улсын нөөцийн газруудын даргаар ажиллаж байсан ахмадуудаа хүлээн авч хүндэтгэл үзүүллээ.

Хүндэтгэл үзүүлэх ажиллагаанд Улсын Иргэний хамгаалалтын газрын даргаар ажиллаж байсан бэлтгэл хошууч генерал Г.Махбариад, бэлтгэл хошууч генерал О.Үржин, бэлтгэл хошууч генерал П.Даш, бэлтгэл хурандаа Д.Рэнцэнханд, Гал түймэртэй тэмцэх газрын даргаар ажиллаж байсан бэлтгэл хошууч генерал О.Отгонжаргал, бэлтгэл комиссар Д.Хишигбаатар, Улсын нөөцийн газрын дарга асан М.Моёор нар хүрэлцэн ирсэн юм.

Онцгой байдлын ерөнхий газраас ахмад дарга нартаа хийж хэрэгжүүлж байгаа ажил болон цаашдын зорилтоо танилцуулж, санал хүсэлт, зөвлөмжийг нь сонслоо.

Энэ үеэр Монгол Улсын Шадар сайдын тушаалаар Улсын нөөцийн газрын дарга асан М.Моёор, Улсын Иргэний хамгаалалтын газрын дарга асан бэлтгэл хурандаа Д.Рэнцэнханд нарыг Онцгой байдлын байгууллагын тэргүүний ажилтан тэмдгээр шагнасныг хошууч генерал Т.Бадрал гардуулж өглөө