Бат-эрдэнэ.Ж 2018.02.19 | Телевиз: МҮОНТВ

80 гаруй иргэн төрийн дээд одон медалиар шагнууллаа

Улсын хэмжээнд хүн амын тоогоороо аймгуудаас ч хэд дахин их 330 мянга гаруй хүн амтай дүүрэг бол Баянзүрх дүүрэг юм. Энэ ч утгаараа тус дүүрэгт олоон үйл ажиллагаа явуулан, олон мянган иргэн ажиллаж, амьдарч байгаа юм. Сар шинийн босгон дээр тус дүүргийн 80 мянга гаруй иргэн Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд медалиар шагнууллаа.

Төрд 37 жил ажиллаж байгаа инженер Төмөрбаатар, Боловсролын салбарт 45 жил ажилласан нярав Оюунбилэг нарын 19 хүн алтан гадас одонгоор энгэрээ мялаалгалаа. Мөн Хөдөлмөрийн хүндэт медалиар Саруул, Алтантуяа, Ариунбат нарын шагнажээ. 

Мөн энэ өдөр иргэний нисэхэд тасралтгүй 30 жил ажилласан ахмад нисгэгч Ц.Сүхбаатар алтан гадас одонгоор шагнууллаа.