Энхбаяр.Ж Энхболд.Н 2018.03.28 | Телевиз: Рояаль телевиз

“Аюулгүй байдал- Орон нутгийн хамгаалалт” сэдэвт эрдэм шинжилгээний хурал боллоо

“Аюулгүй байдал- Орон нутгийн хамгаалалт” сэдэвт эрдэм шинжилгээний хурал боллоо

“МУ-ын оршин тогтнохын аюулгүй байдал орон нутгийн хамгаалалт” сэдэвтэй эрдэм шинжилгээний хурал өгчигдөр үндэсний батлан хамгаалахын их сургууль дээр зохион байгуулагдлаа.

Батлан хамгаалахын сайд Н.Энхболд:  Хоёр жилийн өмнөх хуулиар Зэвсэгт хүчний болон Батлан хамгаалахын тогтолцоо, зохион байгуулалтын асуудлуудыг цэгцлээд, шинээр зохион байгуулсан. Харин одоо Орон нутгийн хамгаалалтын тухай, Дайчилгааны тухай гэсэн хоёр хуулийн нэгийг нь шинээр, нөгөөг шинэчлэн гаргана. Ингэснээр  эрх зүйн тогтолцооныхоо суурийг тавьж буй хэрэг болох юм.

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны гишүүн Ж.Энхбаяр: Анх удаа “Орон нутгийн хамгаалалтын тухай” бие даасан хуультай болох гэж байна.