2023.06.12
Монгол Улсын Баруун хилийн зэвсэгт тулгаралт дууссаны 75 жилийн ой тохиож байна
Эх орныхоо тусгаар тогтнол, хилийн халдашгүй дархан байдлын төлөө халуун амь, бүлээн цусаа өргөсөн баатарлаг хилчдийнхээ түүхийг үеийн үед дуурсаж, тэднээр бахархаж, омогших түүхт ойн арга хэмжээ Ховд аймгийн Булган суманд болж байна.
Ойн арга хэмжээнд МУ-ын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч У.Хүрэлсүх тэргүүтэй албаныхан оролцож Баатарлаг хилчдийнхээ гэгээн дурсгалд хүндэтгэл үзүүлж ГЭРЭЛТ ХӨШӨӨ-ний мөнхийн галыг асаалаа.
Мөн Ховд аймгийн Булган сум, Баян-Өлгий аймгийн Алтай сум, Говь-Алтай аймгийн Эрдэнэ сум, Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумдууд ЦЭРГИЙН ГАВЬЯАНЫ ОДОН-гоор шагнагдлаа.